Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхэд насаа дурслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцах үеэр хүүхэд насаа дурсав. Учир нь тэрбээр Орос тосгонд өссөн байна. Ингээд төмөр замын асуудлаар Орох ах нартай уулзахад таатай байгаагаа онцоллоо. 

Уулзалтын үеэр "Богдхан төмөр замыг дагаж Улаанбаатар хотын дараагийн хөгжлийн асуудал яригдана. Нийт 100 орчим км төмөр зам бол нэгдүгээр стратегийн зам гэж үзэж, Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэхэд тусална гэж харж байгаа. Орон нутгийнхан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд шууд орохгүй, төмөр замаар зорчин явж, бараагаа татдаг байх. Дагуул хот байгуулж, худалдаа үйлчилгээг төвлөрүүлэх төлөвлөгөө байна. Гэхдээ шууд хийхгүй цаг хугацаа шаардана. Төмөр замын санхүүжилтийн хувьд Монгол 50 хувь, ОХУ 50хувийг хариуцахаар байгаа. Гэхдээ Монголын талаас 100 хувь өртөг зардлыг нь гаргаад дараа нь эзэмшлийн асуудлыг ярьж болно. Би бол Орос тосгонд өссөн. Орос ах нартай уулзахад сайхан байна"гэлээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.27.252) 2021 оны 02 сарын 10

Төвөөс зугтаах хүч

0  |  0
Юко(150.129.143.50) 2021 оны 02 сарын 09

Ямар хамаа байсан юм коко юко авч л бна шүү дээ

0  |  0
аанхан(66.181.188.231) 2021 оны 02 сарын 09

Хаха санаа зовмоор мэдээ вэ

0  |  0
eu(103.80.211.207) 2021 оны 02 сарын 10

БЭРХ ТОСГОН,,,,, ЖОНШНЫ УУРХАЙ БАЙСАН, ЯАХ АРГАГҮЙ Л ОРСУУД ИХ БАЙСАН

1  |  0
зочин(59.153.112.183) 2021 оны 02 сарын 09

эх орны дайнүеийн өрөө хэн хэндээ л барилга барьж өгөх гэх мэтээр төлсөн л байх харин шинэ оросууд биднийг яаж гийгүүлсэн юм вээ мэдэхгүй л юм байна

0  |  0
zochin(202.179.24.177) 2021 оны 02 сарын 09

zaluus ucheed bna ESaidaa!!! ,tsag busaar negch mongol chun uchech esgui!! ESaid Ouunerdene!!!

0  |  0
zochin(202.179.24.177) 2021 оны 02 сарын 09

zaluus ucheed bna ESaidaa!!! ,tsag busaar negch mongol chun uchech esgui!! ESaid Ouunerdene!!!

0  |  0
зочин(66.181.182.152) 2021 оны 02 сарын 09

Монголчуудын мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн хүчирхэгжих тусам дэлхийг мөнхөд жанжлах бодолтой Америкууд хувь хүнийг (жишээлбэл оросын Навальныый, Монголын Элбэгдорж мэтийн), бүхэл бүтэн улс орныг (жишээлбэл Украин, Монгол гэх мэт)өөртөө татаж тархийг нь угааж, үймээн самуун дэгдээдэг. Үүний яруу тод жишээ нь бүрэн хэмжээний дампууралд орсон Украин, Монгол мэтийн орнууд юм. Харин Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн Америкуудын жанжлах бодлыг 1990 онд тас цохиод эрчимтэй хөгжлийн замдаа орж байна. Хохь чинь Америкуудыг далдагнан дагадаг үхэр монголчуудаа

1  |  0
Top