Б.Лхагвасүрэн: 300 саяын тендер шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Сайд дарга нар төсөв мөнгөгүй байна, тийм ч татвар нэмнэ, ийм ч шимтгэл нэмнэ гэж иргэдийн халаас руу гараа дүрэх атал өөрсдийн эрх ашгийн төлөө баруун солгойгүй цацаж байна. Зарим нь 20 мянган төгрөгөөр нэг ширхэг маск авах тендер зарлаж, зарим нь 300 саяар фитнесийн төхөөрөмж авах гэж тендер зарлаж, зарим нь иогийн сургалтад суусан төлбөрөө төлүүлж байгаа бол зарим нь бүр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлээд амжсан. 

Тэгвэл МонголБанкнаас 300,000,000₮ үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжүүд авахаар тендер зарлажээ. 

  • Суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч 
  • Гүйлтийн цана
  • Олон үйлдэлт тэмээ
  • Мөр болон цээжний 3 үйлдэлт шахалтын төхөөрөмж
  • WiFi-LCD дэлгэцтэй гүйлтийн зам

Энэ тендер нь олны шүүмжлэлд өртсөн тул цуцалсан талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Тэрбээр "Өнгөрсөн онд буюу 2020 онд Монголбанкны захирлуудын зөвлөлөөс Монголбанкны нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бялдаржуулах танхимыг тохижуулах, энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийг 2021 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд, зохих шаардлагын дагуу нээлттэй тендерийг зарласан ч цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай байгаа энэ цаг үед зохимжгүй гэж үзэж, уг тендерийг цуцалсан болно.

Уг тендерийн зориулалт, худалдан авах тоног төхөөрөмж нь Монголбанкны нийт ажилтан, албан хаагчдад зориулагдсан байсан гэдгийг үүгээр мэдэгдье" гэжээ.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү" гэж өөрийн цахим хуудсаар мэдэгдэв. 

Монголбанкнаас зарласан тендер хэдийгээр цуцлагдсан ч Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдэл бүр ч олны дургүйцлийг хүргэв. Энгийн иргэн цалин хөлсөө авч чадахгүй төв талбай дээр шатаж, амиа хорлож байхад том дарга нар төсвийн мөнгөөр гараа угааж байна, коронавирусний хүнд цаг үед ийм тансаглал хэрэггүй гэх мэт байр сууриа илэрхийлжээ.  

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
э(192.82.69.217) 2021 оны 02 сарын 10

Улс орондоо яаж мөнгө бий болгох тухай бодохгүй яаж өөртөө мөнгө олох тухай л бодож ажиллах юм дарга нар

1  |  0
Зочин(202.126.89.185) 2021 оны 02 сарын 10

Хэлэх үг алга. Их л даварчихсан хулгайчууд үе залгамжлан суудаг ямбатан гээд өөрсдийгөө бодсон тэнэг юмнуудад уосынхаө санг ингээд даалгаад явах зөв үү?

1  |  0
Төмөр(103.26.194.55) 2021 оны 02 сарын 10

Монгол банкны залуус,захирал бүгд ёс суртахуунгүй хүмүүс байгаа гэдгийг илэрхийлж байна даа. Залуус нь хулгайлах санал гаргаад захирал нь дэмжээд таарсан дугуйнууд аа.Зайлуул .Огцордоо та нар

2  |  0
zochin(202.9.46.157) 2021 оны 02 сарын 10

Tsag yeee mederch chadaxgyi xyn bank udirdana gexeer aimaaraa

2  |  0
Bi(66.181.189.91) 2021 оны 02 сарын 10

Өмнөхүүд баахан байр авснаа цуцалбал таарна

3  |  0
Зочин(103.26.195.86) 2021 оны 02 сарын 10

Монгол банк хувийн өмч биш, 3 сая гаруй иргэдийн өмч шүү. Дураараа дургих эрхгүй

4  |  0
зочин(66.181.161.89) 2021 оны 02 сарын 10

ИХ ИДЭЖ УУХААР ТУРАХ ГЭЖ АСУУДАЛ ГАРДАГ, АНХНААСАА ИДЭЖ УУХАА БОЛИОЧ, МОНГОЛ ДАРГА НАР ИДЭХЭЭ Л БОДНО. ИЛ ГАРСАН НЬ ЭНЭ БОЛОХООСОО ЦААГУУРАА БАЛЛАЖ БАЙГАА

2  |  0
f(122.201.31.56) 2021 оны 02 сарын 10

Чаавас даа...Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэж...

3  |  0
м(66.181.182.142) 2021 оны 02 сарын 10

боломж гарвал юм хусчих гэсэн ийм малуудыг зайлуулаачээ

3  |  0
Иргэн(103.57.92.170) 2021 оны 02 сарын 10

Энэ гайгүй хүн шиг байсан чинь бас л биш юмаа.Та бүхний тансаглал багадаагүй.Илүүдэл жинг мөнгө зарахгүй шийдэж болно.Ердөө л идэхээ багасгаад болоо шдээ. Тэр мөнгбн дотор чинь миний төлсөн татвар байгаа болохоор харамлаж байна.Энэ цаг үед тэвчиж болохоор л асуудал байна.

5  |  0
Уншигч(66.181.182.249) 2021 оны 02 сарын 10

Өөдгүй даргатай улс шүү, яана даа яана даа,

3  |  0
Тэнэг хүн(150.129.143.50) 2021 оны 02 сарын 10

Ерөөсөө авах шаарлагагүй гэж байхад цагаа олсонгүй гэж тэнэгтэх юм. Тэнэг хүмүүс өөрөөр яаж ч тайлбарлах вэ дээ нээрээ .....

4  |  0
иргэн(192.82.70.63) 2021 оны 02 сарын 10

Уг нь албан хаагчдынхаа эрүүл мэнд хүсэл сонирхлыг хангах гэсэн санаа нь сайхан ч цаг үе нь таарсангүй дээ.

1  |  1
ааа(59.153.113.72) 2021 оны 02 сарын 10

5 ШИРХЭГ ТӨХӨӨРӨМЖ 300,0 сая ГЭНҮҮ, АРАЙ ЮМАА. САЙН ЧАНАРЫН ФИТНЕСС ТӨВ 2 Г НЭЭХ ЮМ БНА МУУ ГАХАЙНУУД

4  |  0
Www333(139.5.218.238) 2021 оны 02 сарын 10

Bayrtsaikhanii buulgaj baigaag tom khudlukh gej baij dee. Mongoliin.maf. bugd khulgaich gedgiig l notolj bn daa.

1  |  0
иргэн(192.82.69.53) 2021 оны 02 сарын 10

харамсалтай л бн даа Лхагвасүрэн ерөнхийлэгч ээ. Улс орон эдийн засаг, ард түмний амьдрал ямар бгаа билээ дээ.та ийм байж яаж өндөр алба хашдаг бн даа. ийм өөрийн толгойгүй хүнүү дээ\n

4  |  0
Bataa(119.40.98.177) 2021 оны 02 сарын 10

Ийм юм ажилтнууддаа бэлдэнэ гэдэг ч худлаа Шахаа хийж байхгүй юу\nАжилтнууд бид мээдэгүй л юм байна

5  |  0
Top