Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Богдхан" төмөр зам төслийг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл хэмээн тодорхойлжээ. Тэрбээр өчигдөр "Богдхан" төмөр замын трасстай газар дээр нь танилцан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилласан. "Богдхан" төмөр замын төслийн хүрээнд босоо чиглэлийн төмөр замыг Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох асуудал олон жил яригдаж байгаа. Уг төсөл бодит ажил болж хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооцоолжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Иймд замын Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлэийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгожээ.
Нийгэмлэгийн замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн Төмөр зам тавихын тулд УБТЗ нийгэмлэгийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг бодлогоор шийдэх, салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, ачааны терминал, барилгын материалын болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд тулгарах хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай тухай танилцуулсан байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ" гэж мэдэгджээ. Улмаар "Богдхан" төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцоолсон байна. "УБТЗ" ХНН-ийн удирдах ажилтнууд төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх МОНП-1, МОНП-2 зээлтэй холбоотойгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон байна. Мөн тээвэрлэлтийн тарифыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгожээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Ийм хөгийн юм ярих ч гэж дээ. Стратегийн гэдэг үгийг хэрэглэхдээ болгоомжтой байгаарай. Ойлгохгүй юм болгоныг сэтгэлийн хөөрлөөр ханддагаа болих хэрэгтэй.