Засгийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол САНУУЛАХ ХУУДАС өгнө

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд ирэх гурван жилд авч, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. 

Энэ үеэр тэрбээр “У.Хүрэлсүхийн засгийн газар анхан болон дунд шатандаа хариуцлага алдсанаас үүдэн ёс зүйн хариуцлага хүлээж, огцорсон. Одоо гаргасан шийдвэрийг дагаж мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй асуудлыг таслан зогсооно. Эрүүл мэндийн салбарт аливаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад сануулах захидал өгч байгаа. Хоёр удаа сануулах захидал өгнө. Дахин алдаа давтагдвал, ажлаа өгөх тогтолцоотой болно. Гэхдээ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа тасалдаж болохгүй учраас энэ асуудлыг баримт нотолгоотойгоор шийдвэрлэх шаардлагатай” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top