Л.Оюун-Эрдэнэ: Эх орон минь АЗИЙН ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгний мэндчилгээ дэвшүүлэв.


Амархан сайн байцгаана уу?

Ашдын билэгтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж,

Монгол Улсын айл өрх, иргэн бүхэнтэйгээ алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна аа!

Эх оронд маань төдийгүй, эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн  хямралаас гурав дахин хохирол учруулсныг эдийн засагчид онцолж байна. Бид 10 сарын турш энэ өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань -6% болж агшлаа.  Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна.

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл “Алсын хараа”, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангагдахад “Нэг хаалга-Нэг шинжилгээ” туйлын чухал. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй, өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олныхоо төлөө нэг зорилгын доор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Энэ арга хэмжээний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхэлнэ. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно.
 


Монгол ахан дүүс ээ!

Амны билгээс ашдын билэг гэдэг ардын сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ!

Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард түмэндээ илэрхийлье.

30 хэмийн хүйтэнд 30 мянган монгол хүн төв талбайдаа цуглаж, өнгөрсөн 30 жилийг цэглэж, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй ээ.

Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр, засагтай шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.

Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ.

Магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно.

Төв талбайд итгэн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ирж буй үхэр жил бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно.

Эцэг дээдэс минь 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг

Эх орон минь 30 жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай.

Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай!

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.73.217) 2021 оны 02 сарын 14

Ажлаа мэддэггүй шат шатны албан тушаалтан авилгачдаа зайлуулаагүй бхад улс орон хөгжиж харагдаад Дээрээ худлаа мөрөөдөж хашгираад дунд шатны кармай өнгийсөн ажил хийлгэдэггүй авилгач муу амтай бузруудаа зайлуул!!!

0  |  0
Өуарт(202.9.46.55) 2021 оны 02 сарын 14

400 сая жуулчин баримжаагүй бацаан

0  |  0
иргэн(59.153.113.240) 2021 оны 02 сарын 13

Одоо хүлэг улс болчихоод бусдын хүнс барааг борлуулан морь нохой мэт зүтэгцгээж байгаа биш үү???

0  |  0
Od(66.181.184.93) 2021 оны 02 сарын 13

Olon yum hutsalgui ajlaa sain hii. End tend ochood hudlaa hutsaad yavaad baih boltoim

0  |  0
уншигч(150.129.143.197) 2021 оны 02 сарын 13

та нарыг байхад ерөөл чинь биелэлээ юу мөрөөд

0  |  0
Зочин(66.181.187.171) 2021 оны 02 сарын 13

Албан тушаалаа ашиглаж баяжсан авилгач нараас чин болж ихэнх ард түмэн ядуу гадныхан д ядуу буурайгаараа дуудуулж явдаг ийг хүн бүхэн мэднэ

0  |  0
Баатаржав(202.9.40.60) 2021 оны 02 сарын 13

Нөхөр минь нөгөө 2050 гэсэн хөтөлбөр чинь юу болсон бэ?.

0  |  0
Иргэн(202.126.90.118) 2021 оны 02 сарын 13

Сү.Батболд,Ц.Элбэгдорж мэтийн олон олон луйварчин яаж ингэж баяжив.Эрх баригчид баяжих тусам эгэл түмэн нь ядуурч байдаг энэ урвуу хамаарлыг арилгахгүй бол болохгүй.Та нар зүгээр л шудрага ажиллачих.Өөр юу ч хэрэггүй.Шудрага бус хулгайч авилгачдаа хамгаалах гэхээрээ л нэг баахан амлалт хэлж ард түмнийг хөөрүүлж шууруулж байгаад далдуур санаагаа хэрэгжүүлдэг шүү.

0  |  0
зочин(66.181.161.27) 2021 оны 02 сарын 12

п .очирбатаас эхлээд лоозогнолоо юун бар мар батганы сүүлч болоогүйг ядарч байгаа олон түмэн мэдэхийэ дээдээр мэднэ одоо лоозон нь улам хуурамч бүр бидний насанд ойртохгүй сонсогдлоо одоо яаанаа энэ хоёрдугаар ээлжний нөхрийг зовлонгийн бага дээр нь болиулахгүй бол өрөн дээр өр өвчин дээр зовлон нэмэх нь дээ хажуухан талын хятадын тоосыг харахгүй бололтой

0  |  0
Иргэн(66.181.190.23) 2021 оны 02 сарын 12

энэ мэт нөхдүүдээс болж улс орон хөгжихгүй авилгал ядууралд нэрвэгдэж дууслаа

0  |  0
hgf(202.126.89.235) 2021 оны 02 сарын 12

Erguu MAL zailaa.

0  |  0
zochin(223.104.15.207) 2021 оны 02 сарын 12

erool bat orshih boltgui

0  |  0
Рох(122.201.31.132) 2021 оны 02 сарын 12

Америкчууд маш ухаантай хүмүүс. So help me God гэж тангарагладаг. God bless America гэж ерөөдөг.

0  |  0
Зочин(103.10.23.173) 2021 оны 02 сарын 12

Азиин чоно улс маань азийн гуйлгачин гөлөг улс болчоод бна

0  |  0
Иргэн(59.153.113.240) 2021 оны 02 сарын 12

Бүтээлч хөдөлмөрийн дунд аас боловсорч гараагүй амьдрал мэдэхгүй хэрнээ намчирхаж мунхаглагч хүмүүн дээд суудалд гарах юм бол үндэсний эв нэгдэл улам улам алдагдах аюултай тул залуу боловсон хүчинүүдэд дипломноос гадна нинж нигүүлсэнгүй дэлгэр сэтгэл болоод амьдралын их хар ухаан илүү чухал юм. Гарч буй энэ төмар үхэр жилдээ улс нийтээрээ эвтэй найртай эрүүл энх аз жаргалтай амар амгалан хөгжин дэвжих болтугай.

1  |  0
ҮЛ ТААЛАГЧ(139.5.218.59) 2021 оны 02 сарын 12

Худал бурсан лоозогносон үгийг нь сонсохоос дургүй хүрч бна. Алийн болгон амьтны толгой эргүүлэх ажил хийх вэ дээ??? аан??? Олон ч засаг солигдлоо, дээрдсэн юм алга, бахь байдгаараа. Итгэл алдарч гутарч бна шүү. Хөгжиж хөгжүүлж бгаа ч юм алга. Юу харж бна вэ гэвэл: төрд гарсан луйварчдын бүлэглэл, идсэн уусан,ухсан нүх, баялгаа зарлаа ч ард түмний амьдрал дээрдээгүй, өөрсдөө баялгын мөнгийг гадагш нь офшортдоод, бас үл хөдлөх хөрөнгө авч нөөцлөөд л,хуурах мэхлэх нь дэндсэн бна. Адаглаад ажилгүйдлийг арилгаж чадахгүй байж худлаа амлахаа боль.

2  |  1
Болдоо(103.9.90.130) 2021 оны 02 сарын 12

Эв нэгдэлтэй байж гэмээнь эртний өвөг дээдэс шиг эртлэн босож ихийг амжуулснаар эдийн засагаа сэргээж Эх орноо ядуурлаас гаргаж чаднаа Бага ярьж ихийг хий Бусдыг бүү шүүмжил өөрийгөө шүүмжил хүмүүсээ

2  |  0
zochin(49.98.170.50) 2021 оны 02 сарын 12

Mgl hun bur hariuthlaga gedeg uhamsarj surahgui ... hugjuhgui ee bugd suudal ahih.raa amttai ug duraara dongosdog do ene nuhriig yaj ajil aa harthgaaya ...

0  |  1
Усан нүдэт(64.119.27.171) 2021 оны 02 сарын 12

Оюун-Эрдэнэ шиг Христос шашинтангуудад Морь улс байх нь таалагдах байх , харин мань мэтэд нь ”АЗИЙН ЧОНО” гэж нэрлэгддэг хуучин нэр нь л гоё

1  |  1
Top