Ирэх даваа /2021.03.08/ гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан "Март-8" баярын өдрийг тэмдэглэхгүй байхыг уриалж, өөрийн цахим хуудаснаа уриалга гаргажээ.
Тэрхүү уриалгад "ЭРСДЭЛ байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан. Настан буурлуудтайгаа цахимаар золгосон. Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна. Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95 хувь хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна.
Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг Х А В Т Г А Й Р У У Л А Н тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ уриалж байна" гэжээ.
Түүнчлэн "Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ" хэмээн тодотгосон байна.
Сэтгэгдэл ( 9 )
Дарга нартаа л наад үгээ хэлдээ! 100 жилийн концерт энэ тэр гээд хийгээд байх шиг байна лээ шүү!
ингэж хэлж сануулах нь зөв.ЕР НЬ ХУВЬ ХҮМҮҮС ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ БАЙЖ ҮР ДҮН ГАРНА. БҮХ ЗҮЙЛИЙГ ХҮЧИНДЭЖ ШИЙДДЭГ АРГА БАРИЛААС ТАТГАЛЗАХ НЬ ЗҮЙТЭЙ.
ene gaduur zohiogdoj baigaa olon toglolt shovuudaa boliulaachee
Уриалгаар ярихаар, хуулиар ярсан нь монголчуудад зохино ч ойлгоно ч. Gogo saitiin medeegeer bol undur bna lee shuu.
Цагаан сараар хамгаалалтын машинаараа өөрсдаа золгоод явсан дарга нар ард түмэнтэйгээ адиохан бай та нар мөнгөтэй эрх мэдэлтэй ард түмэн хэдэн лангуу дэлгүүр цэцэг бэлэг зарах ганц өдөр нь ээждээ золгоогүй очоогүй уулзаагүй иргэдээ баярыг нь хийлгээ
100 жилээ өөрсдөө хийж орон даяар концерт хийж орой нь хүлээн авал т ууж идээд байсан та нар. Ард түмэн хэдэн лангуу орлого олох нь гээд үхлээ юу хувь хүниы л хандлага мааскаа зүүгээд ээжийгээ баярлуулнаа
Saidaa gadyyrh togloltiig tsytslaarai !!! Amaa barivaa!!!
монголчууд баяр болгонд хайртай
uriallaa geed terniig dagadag uhamsartai mongolchuud bish tiim bolhoor hucheer l haah heregtei martiin 8 nii uyer karentin dahin togtoo