Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Засгийн газрын өнөөдрийн /2021.03.17/ ээлжит хуралдаан 08:00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
Тухайлбал, КОВИД19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаа дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай болон эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар, Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )