АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены сүүлийн ярилцлага дэлхий дахины халуун сэдэв болж байна. Олон улсын харилцааны шинжээчид үүнийг "нэн шинэ хүйтэн дайн" гэж дүгнэж буй. Америкийн телевизийн ABC сувагт Жо Байден ярилцлага өгөхдөө ОХУ 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, дүнд шууд нөлөөлсөн, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг “алуурчин” гэж бодож явдгаа ний нуугүй илэрхийлэв. Үүнээс үүдэн ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэл гарган, АНУ-д суугаа элчин сайдаа татах шийд гаргаад байна. Сүүлийн долоон жил ихээхэн хөрсөн Орос-Америкийн харилцаа ийнхүү шинэ сорилттой нүүр тулав.
Жо Байден: Путин шангаа хүртэнэ
Монголын цагаар пүрэв гарагийн өглөө Америкийн алдарт ABC сувгаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ярилцлага цацагдав. Жо Байден ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцоотойгоор 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд шууд хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгаагаа улайм цайм мэдэгдсэн юм. АНУ-ын Үндэсний тагнуулын алба шалгалтаар 2016, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын засаг захиргаа хөндлөнгөөс ямар нэгэн хэмжээгээр оролцсон гэдгийг нотлоод байна.
“Би гадаад улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзахад хувь хүний зан төлөвийг сайн мэддэг байх шаардлагатай гэж боддог. Энэ талаас нь харвал Владимир Путиныг харьцангуй сайн мэднэ. АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар оролцсон л бол Владимир Путин шангаа хүртэнэ. Чухам ямар арга хэмжээ авахыг удахгүй та бүхэн харна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ярилцлагадаа дурджээ.
Ажиглагчид АНУ-ыг ОХУ-д худалдааны болон эдийн засгийн, улс төрийн цаашлаад ОХУ-ын Ерөнхийлөгчид өөрт нь ч хориг тавьж магадгүй гэж таамаглаж байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс ОХУ-ын асуудлаар холбоотон улсуудтайгаа санал солилцон, чухам ямар арга хэмжээ авах талаар эцсийн шийд гаргана гэж Жо Байден ярилцлагадаа онцолсон юм.
Нууцаас гарсан тайлан
АНУ-ын Үндэсний тагнуулын алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж дээр дурдсан. Монголын цагаар лхагва гарагт АНУ-ын Үндэсний тагнуулын алба 15 хуудас бүхий тайланг нийтэд ил болгосон юм. Уг тайланд 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг харлуулах, сонгогчдын саналыг урвуулах, худал болон хуудуутай мэдээллүүдийг нийтэд тараах зэргийг ОХУ-ын засаг захиргаанаас зохион байгуулсан тухай дурджээ. Түүгээр ч үл барам дээрх ажиллагааг харахад энэ бүхний ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байгааг улам баталсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден илэрхийлээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп болон түүний тойрон хүрээлэгчид 2016, 2020 оны сонгуульд Байдены эсрэг төөрөгдүүлэх мэдээллийг зохион байгуулалттайгаар цацсан ч гэж дүгнэж байгаа юм. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Тагнуулын тусгай хорооны дарга Адам Шифф хэлэхдээ “ОХУ Трампын тойрон хүрээлэгчдээр амжуулан энэ бүх хууль бус ажиллагааг зохион байгуулсан нь тодорхой байна” гэж дүгнэжээ. Дүгнэлт ямар байхаар үл хамааран АНУ-ын зүгээс Конгрессын хоёр танхимд асуудал оруулж хэлэлцэнэ гэдгээ илэрхийлээд байна. Болж буй үйл явдлыг харахад хоёр орны харилцаа өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын үеийнх шиг маш хүнд болж ирлээ. Капитолын ордон руу хууль бусаар дайрсан шуугиан сарниж амжаагүй байхад ОХУ-ын оролцоотойгоор төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэж буруутгагдах нөхцөл үүслээ.
ОХУ-ын хариу үйлдэл
АНУ-ын Ерөнхийлөгчийн улс төрийн шинж чанартай, эмоц давамгайлсан ярилцлагын дараа ОХУ-аас дипломат шинж чанартай мэдэгдэл гаргасан. ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ “Манай улсын зүгээс Орос-Америкийн харилцааг сэргээх арга замыг эрэлхийлсээр ирсэн. Гэтэл Вашингтоноос гаргасан мэдэгдэл энэ асуудлыг улам бүрхэгдүүллээ. Хоёр талын харилцаа улам муудахаас өмнө АНУ-ын зүгээс бодит нөхцөл байдлыг ухамсарлах шаардлагатай” гэж дурджээ. Мэдэгдлийн дараахан ОХУ-ын Гадаад хэргийн яам ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антоновыг эгүүлэн татав. Одоогоор түүний оронд чухам хэнийг томилох нь тодорхой болоогүй байна.
АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тайлан нийтэд ил болсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Дмитрий Песков үүнийг “Огт үндэслэлгүй, нотлох баримтгүй” гэж дүгнэсэн юм. Энэ нь ч үндэстэй. ОХУ 2014 онд Украины мэдэлд байх Крымийн хойгийг булаан эзэлсний дараачаас АНУ-ын Үндэсний тагнуулын алба ОХУ-тай холбоотой хэд, хэдэн тайлан, судалгааны материал боловсруулсаар ирсэн. Чухамдаа энэ мэдээлэл, ОХУ-ын улс төрийн нөхцөл байдал дээр үндэслэн хориг арга хэмжээ авах болсон юм. Эхлээд худалдаа, эдийн засгийн хориг байсан бол сүүлдээ тодорхой хувь хүн рүү чиглэсэн асуудал болж хувирсан. Хориг тавиулсан ОХУ эдийн засгаа унахаас сэргийлж БНХАУ-тай олон талт харилцаагаа сэргээн, зузаатгах, Евразид гол тоглогчийн статусаа хадгалах, цаашлаад Латин Америкт төсөл хэрэгжүүлэх замаар ашиг сонирхлоо сэргээх бодлого баримтлах болсон билээ.
ОХУ-ын хувьд Жо Байдены мэдэгдэл тийм ч гэнэтийн зүйл биш. Тэрбээр Ерөнхийлөгчийн сунгаанд ч Орос-Америкийн харилцаанд тодорхой байр суурь баримталж, ОХУ-ыг шахах ёстой гэж мэдэгдэж байсан. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр ч 2016 оны сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн оросууд, энэ удаагийн сонгуулиар ч энэ увайгүй ажлаа үргэлжлүүлсэн ч гэж мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Жо.Байден ОХУ-ын оролцоотой кибер дайралтууд, зохион байгуулалттайгаар тараасан худал мэдээллүүдийг нарийн тооцож, тагнуулын ажиллагаа явуулах ёстой гэж мэдэгдсэн билээ. Байден ажлаа авснаас 100 дахь хоног дээрээ Үндэсний тагнуулын албаны мэдээлэл нийтэд ил болсон. Гэвч Үндэсний тагнуулын албаны мэдээлэл нь цэвэр тагнуулын мэдээ юу, улс төрийн өнгө будагтай мэдээлэл үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.
Нэн шинэ хүйтэн дайн эхлэв үү!
Дэлхийн хоёрдугаар дайн төгсөхөд дайны нурам дээр ердөө хоёр улс торойн үлдэж, өрсөлдөх чадвартай болсон байлаа. Энэ бол ардчилсан чиг баримжаатай АНУ, дэлхийн хуурай газрын 1/6-г эзэлж байсан ЗХУ. Эдгээр улсууд сөргөлдөгч талуудын мэдэлд байсан газар нутагт хяналтаа тогтоох, дэлхийн эдийн засаг, улс төрийн харилцаанд гол тоглогч хэвээр үлдэх гэсэн ашиг сонирхол нь дэлхий нийтийг талцуулсан юм. Үүнийг хүйтэн дайн" хэмээн нэрлэдэг. Кубын хямралаар гуравдугаар дайн дэгдэх дээрээ тулснаас хойш АНУ, ЗХУ-ын хооронд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ байгуулж, харилцаагаа тэнцвэржүүлэхийг хичээж эхлэв. 1975 онд байгуулсан энэ гэрээ 2018 оныг хүртэл нийт дөрвөн удаа шинэчлэгдсэн байдаг. 2000-аад он гартал харьцангуй тогтвортой явж ирсэн дээрх гэрээ 2010-аад оноос эхлэн шинэчлэгдэх нөхцөл байдал үүсэж улмаар цөмийн цэнэгт хошууны боломжит хэмжээг 6000-1700 болтол бууруулж чадсан. Харин Жо Байдены Засгийн газар “Шинэ эхлэл” хөтөлбөрийн дагуу цөмийн цэнэгт хошууг 1550-д барьж, өөрөө явагч хэрэгслийн тоог 700-гаас хэтрүүлэхгүй байхаар санал боловсруулж буй. Гэвч дээрх гэрээ хүчин төгөлдөр болоход 2010-аад оноос хойш улам холдох болсон хоёр улсын харилцаа саад болох бодит нөхцөл үүслээ. Хоёр талын хооронд одоогоор ноот бичиг солилцоогүй байгаа. Улс төрийн шинжээчдийн дүгнэлтээс харахад “Шинэ эхлэл” гэрээ албан ёсор хэрэгжих хүртэл дахиад таван жил шаардлагатай гэж үзэж буй.
АНУ-ын засаг захиргаа 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг оролцсон байж болзошгүй тухай Трампыг засгийн эрхэнд гарсан 2017 оноос ярих болсон. Анх Ардчилсан намын үндэсний зөвлөлд дэгдсэн энэ яриа Конгресс хүртэл өндрөө авч улмаар тусгай хороо байгуулан мөрдөн шалгаж эхэлсэн билээ. Трампын засаг захиргааны бодлого байндаа тусаж байсан 2018-2019 оны хооронд дээрх мэдээлэл улам хүчээ авч хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр гарч, тусгайлсан баримтат кино хүртэл хийж байлаа. Ардчилсан нам чухамдаа сонгуульд ялах гээд улайраад байсан нь Трампын бичлэгийг өөрийн болгох гэсэнтэй холбоотой. Учир нь АНУ-ын холбооны хуулиар АНУ-ын төрийн тэргүүний утасны бичлэг дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс албаны хүрээлэлд ил болдог учиртай. Яг энэ дагуу үйл явдал өрнөж, Доналд Трампын утасны бичлэгийг эрх баригчид ээлж дараагаар дэлгэх болсон. Үүнээс үүдэн 2020 оны сонгуульд ч нөлөөлсөн болохыг АНУ-ын Үндэсний тагнуулын алба тайландаа дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгчид хаяглан “шангаа хүртэнэ” гэж мэдэгдсэнийг олон янзаар тайлж болохоор байна.
Нэгдүгээрт: АНУ-ын зүгээс ОХУ-д эдийн засаг, худалдааны шинэ хориг тавина. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Худалдааны яам ОХУ-д тавих нэмэлт хориг арга хэмжээг судалж байна гэж мэдэгдсэн юм.
Хоёрдугаарт: Европын холбоо болон холбоотон бусад улсуудад хандан ОХУ-д тавих хоригийг чангатгах талаар илүүтэй ятгана.
Гуравдугаарт: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өөрт нь хориг тавина. Одоогоор үүнээс өөрөөр АНУ-ын зүгээс хийх үйлдлийг таахад бэрх.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг харвал АНУ харилцаагаа сэргээх талаар ямар нэгэн бодитой хариу үйлдэл гаргахгүй бол ОХУ-ын зүгээс ямар нэгэн алхам түрүүлж хийхгүй гэдгийг дипломат аргаар сануулсан. ОХУ-ын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шаардлага байхгүй, хуурамч мэдээллээр сонгогчдын саналыг “урвуулах” боломжгүй гэж үгүйсгэсээр байгаа. Хэрэв АНУ-ын зүгээс худалдааны шинэ хориг тавибал ОХУ тодорхойгүй хугацаагаар БНХАУ-тай олон талт харилцаагаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй болно. АНУ, Канад улс “Хойд Урсгал-2” төсөлд бүхэлд нь болон хэсэгчилсэн хориг тавихаа зарласан ч Британи тэргүүтэй барууны улс орнууд эцсийн байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Тиймээс Орос-Хятадын байгалийн хийн хоолой төсөл гараанаас гарахад улам л дөхөж байна гэсэн үг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Biden zuv helsen bn. Putin bol aluurchin
Зөнцөн өвгөн улс удирдаад бхад
Ene ovgon tsomiin zevsgee oor deeree darj magadgyi shyy
Энэ зөнөг өвгөн чинь Монголын заваан нүүрсээр Хятадууд дэлхийг завааруулж байна гэж хэлсэн төгцөг шүү дээ.\nОнгоцны шатаад гарч чадаагүй байж аугаа Путинтэй тэрсэлдэнэ гэж юу байхав дээ ккк
Угаасаа далдуур дайтаж л байсан. Энэ удаа харин ил байсан нь дээр гэж үзжээ. Гайхах зүйл биш. Байдений зөв
Пүтин тэнэг ч юм шиг. Өөрий н Алуурчин гж нэрлээд доош н хийгээд бхад чинь Байдентай халз уулзалт хиймээр бн гсн бгаамда хахааа өрөвдмөөр
Tramp Baideng zonotson geed baisan ni unen ymaa
Trumpad bair aan ogood hurdan tonil tagnuuliin gazar huuli bigd trumpiin esregl baisan bidang iluu bolohoor teguu oor asuudluu
J.Baidein tyynii hyygiin gaigaar.Mongolchyyd khahyyld nervegdej.Tyynii hyy ni Mongoliin Ouytolgoi.Tavan tolgpoig.Kanadiin delkhiig sorogch Akhio Monez kompand ba Delkhiin banka nertei.Angiliin hyviin baigyydad zyychilagch ashag olgoj hyvtsaa ezemshdeg hylgaichid mun.Shydarga yndes yndestengee avj amidrah gesen Trampiin bodlogiig zurchij bna.Ene Amerkiin erunkhiiligch.Mongoliin SV.Batbold Bagabanid Ocherbat Elbegdorj nariig uugshyylegch alsyyraa.Oros orong hetseej hench yajij chadahgyi ene yls delkhiin khamgaalagch oron.Mongol tiim ydirdagch yls baisan odoo bol adgiin yrvagch yls.
Nas ch yahav Bolchimgui l baina daa huurhii Orost bugd l horig tavilaa l gne Tsaadahi ni suhruud suid bolson yum alga
энэ ч би-гээр хүнд өвчилсөн өвгөн бололтой, энэ дэлхий дээр зөвхөн энэ төгцөг болон өмхий янкууд байгаа биш
Уг нь Байден Монголд 2 удаа ирж байсан, Монголыг маш их Ардчилсан найз улс гэж үздэг хүн байгаа юм. даанч зөнцөн юм шиг байна.БХЯ-хаа сайдын нэрийг мартаад хэлж чадаагүй ч гэх шиг хачин хачин юм сонсогдохно
Энэ зөнөг өвөө чинь харин Трампаасаа аюултай хүн үү үгүй юу?