Өнөөдөр Дэлхийн Яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулан, Японы яруу найрагч, хөгжмийн зохиолч эмэгтэй Канэко Мисүзүгийн “Би, болжмор, хонх" алдарт шүлгийг толилуулж байна.
Канэко Мисүзү /1903-1930/ Ямагүчи мужийн Нагато хотын дэргэдэх Сэнзаки хэмээх загасчдын тосгонд төржээ. Түүний төрөлх тосгоны амьдрал далай тэнгисээс буюу хэр зэрэг загас баригдсанаас шалтгаалдаг байлаа. Тиймээс Канэкогийн уран бүтээлд загасчлал, далай их дүрслэгддэг. Түүний “”Би, шувуухай, хонх” шүлэг нь дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсан алдарт бүтээл юм. Ингээд манай гурван орчуулагч бүсгүй эх хэлэндээ хэрхэн буулгасныг сонирхоцгооё.
金子みすゞ
「私と小鳥と鈴と」
私が両手をひろげても、
お空はちっとも飛べないが、
飛べる小鳥は私のように、
地面を速く走れない。
私が体をゆすっても、
きれいな音はでないけど、
あの鳴る鈴は私のように、
たくさんな唄は知らないよ。
鈴と、小鳥と、それから私、
みんなちがって、みんないい。
Сүрэнжавын Хишигсүрэнгийн орчуулга
ШУВУУХАЙ, ХОНХ, БИД ГУРАВ
Хоёр гараа алдлаад дэвсэн ч
Холын тэнгэрт нисч үл чадан, би
Хонгор шувуухай дэвэн нисдэг ч
Холбирсон талд над шиг гүйхгүй,
Хөвч биеэ хичнээн чангалсан ч
Хонх болж жингэнэн дуугарч үл чадан, би
Хөөрхөн дуугаар жингэнэх хонх
Над шиг олон дуу дуулж чадахгүй.
Хонх, шувуухай, бид гурав
Бүгд өөр өөр боловч
Бүгд өөр өөрийн сайхантай.
Дамдинжавын Алтанцэцэгийн орчуулга
БИ, БОЛЖМОР, ХОНХ
Би хоёр гараа дэлгэвч
Тэнгэрт огтхон ч нисэж чадахгүй авч
Нисэн дүүлдэг болжмор шувуухай харин над шиг
Газраар хурдлан гүйж эс чадна.
Би биеэ хичнээн сэгсрэвч
Уянгалаг гоё дуу эс гарах авч
Жингэнэн дуугардаг хөөрхөн хонх харин над шиг
Олон аялгуу эгшиг үл мэднэ.
Бөндгөр хонх, болжмор шувуу тэгээд би,
Бүгд ондоо нь бүгд сайхан.
Мягмарын Саранцэцэгийн орчуулга
Шувуухай хонх, тэгээд бас би
Гараараа би дэвээд дэвээд
Гариг эрхис өөд нисч чадахгүй ч
Гайхал шувуухай миний адил
Газраар хурдан гүйж чадахгүй ш дээ
Хөдөлгөөд хөдөлгөөд биеэрээ, би
Хөөрхөн дуу гаргаж чадахгүй ч
Жингэнэх хонх миний адил
Зөндөө дуу мэдэхгүй ш дээ
Жигүүрт шувуухай, жингэнэх хонх
Тэгээд бас би
Бүгдээрээн өөр өөр ч
Бүгдээрээ л мундаг.
Сэтгэгдэл ( 7 )
2 дахь орчуулга дээр юм
хишигсүрэнгийнх таалагдлаа
Аавын алдараар гавьяат авсан авгайнх хамгийн муу нь байлаа
2 dah orchuulga sain blaa
sarantsetseg goj orchuuljee
Яасан ч ядруу орчуулгууд вэ? Гайхалтай шүлгийг гамшиг болгожээ.
3 лаа гоё байна