УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын хуваагдсан асуудлыг шүүмжилж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-ынхан хоёр талд талцаж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй бол жирийн гишүүд чинь та бүхнийг яллах болно" гэдгийг хэллээ.
Үргэлжлүүлэн "АН-ын хоёр талд байгаа нөхдүүдэд зөвшилцөх санал гаргасан. Харамсалтай нь, өнгөрсөн гурван өдрийн хугацаанд дарга нар ирсэнгүй. Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, дарга нарт өнөөдөртөө эрх мэдэл байж болох ч намын гишүүд бүх зүйлийг шийднэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол манай намын дүрмийн эсрэг санаатайгаар хийсэн хууль байгаа. Тийм учраас манай нам өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа гэдгийг ямагт санах ёстой. Энэ хуулийг батлах явцад хугацаа нь хэтэрхий бага байгааг хэлсэн боловч МАН-ынхан санаатайгаар баталсан. Хуулийн хайч гэдэг нь нэр дэвшүүлэх гурав хоногт болно.
Дөрөвдүгээр сарын 30-ны өглөө нэр дэвшигчийн материал аваад, үдээс хойш бүртгэл эхэлнэ. Нэр дэвших эрхээ авсан хүмүүс гишүүддээ зориулж мөрийн хөтөлбөр танилцуулаад, маргааш нь санал хураалт, нөгөөдөр нь намын Их хурлаар нэр дэвшигчээ батламжилна. Ийм л гурав хоног байна. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн заалт. Тавдугаар сарын 2-5-ны өдөр нэр дэвших эрхээ авсан хүний материалыг СЕХ-нд өгнө. СЕХ дахин гурав хоногийн дотор бүртгэх эсэхийг шийднэ. Үүний дараа СЕХ тухайн хүний материалыг буцаасан тохиолдолд материалаа засах хоёр хоногийн боломж өгнө. Сонгуульд нэр дэвшсэн хүн нас барах, шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд нөхөн дэвшинэ. Бусад тохиолдолд нөхөн нэр дэвших заалт байхгүй. Үүний цаана маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна. Манай нам хоёр тамгаараа хоёр нэр дэвшигч дэвшүүлэх юм бол СЕХ-ны П.Дэлгэрнаран дарга У.Хүрэлсүх дээр очоод "Дарга аа, та алийг нь таалах вэ гэж асууна. Үүнээс нэг дэвших эсвэл бүр аль нь ч дэвшихгүй байх магадлалтай болоод байна. Өөрөөр хэлбэл, нэг талын тамга хүчинтэй, нөгөө тал нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт шалтгаан бий.
Олон хүн үүнийг мэдэж байгаа ч мэдээгүй мэт зүтгэж байгаад харамсаж байна. Та бүхэн 200 мянган гишүүний эрхийг уландаа гишгээд урагшаа явж болно. Гэхдээ ирээдүйд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйн төлөө та бүхнийг яллах болно" гэв.

Сэтгэгдэл ( 7 )
АН нэртэй хужаагийн бүлэглэл үндэсний эв нэгдэлд ялагдаж улс төрийн тавцангаас арчигдаж байна хохь чинь гэх байхдаа баавар Үүнийг Баавар нохой урьдчилаад сануулсан билээ тоогоогүй учир одоо поезд ушёл Хайранч АН ингээд л дууслаа гэжүү
АН нэртэй хужаагийн бүлэглэл үндэсний эв нэгдэлд ялагдаж улс төрийн тавцангаас арчигдаж байна хохь чинь гэх байхдаа баавар Үүнийг Баавар нохой урьдчилаад сануулсан билээ тоогоогүй учир одоо поезд ушёл Хайранч АН ингээд л дууслаа гэжүү
Угаасаа л Хүрэлсүхээс л асуухаар болчихсоншд. Хүрэлсүхээс асуухаасаа ичээл байгаан бол Оюун-Эрдэнээс асуухгүй юу!
АН-ынхан Хүрэлсүхээс асуутлаа доошоо орчихоо юу
Зөв аргаа бархаар ...маажин гэдэг болж Хүлээгээс асуу янзлаад өгье зөшөөрч байн уу ан болсон хужаагийн нэгдэл дууссаныг баяртайгаар мэдэгдэж бн
Зайл малаа
Үнэн , Еөкийн сонгуульд орж чадахгүй бол эгнэгт арчигднаа АН .