Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.03.29/ хуралдаж, хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дэмжлээ.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв.
Уг саналд 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ныг хүртэлх өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. Улсын Онцгой комиссоос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов.
Улсын Онцгой комиссын саналыг лхагва гарагийн (2021.03.31) Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 5 )
Бид яаж амьдрах юм бэ. Амарсайханыг зайлуулья. Ярьж ч чадахгүй хийж ч чадахгүй энэ новш мулгуу шийдвэрээ цуцал.
ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЛУЙВАРЧИД АРД ТҮМНИЙГ ТУЙЛДУУЛАЖ, УЛС ОРНЫГ СӨХРҮҮЛЛЭЭ
ямар ч зорилгогүй хөл хорьж болохгүй. Хөл хорихоор бол дараах ажлуудыг амжуулах хэрэгтэй. 1 дүүрэг дүүргээр нь вакцинд хамрагдаагүй хүмүүст шинжилгээ хийх, 2.сөрөг гарсан хүмүүсийг тэр дор нь вакцинжуулах, эерэг гарсныг нь биеийн байдлаас нь шалтгаалан эмнэлэгт, эсвэл гэрт тусгаарлаж хяналтад авах. яг энэ 14 хоногт багтаж Улаанбаатар хотын өвчлөөгүй бүх иргэдийг вакцинд хамруулах. Ингэж гэмээнэ цаашид хорих гэж сандралдаад байхгүй болно.
Юун Лхагва гариг. Маневр муутай ажиллаж байна.
Улс оронд МЕРИТ зарчим (шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.