С.Эрдэнэ: Ц.Туваан, Д.Ганбат мэтүүд дураараа авирлах эрхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Гуравдугаар сарын 28-нд АН-ын даргыг сонгох сонгууль болж, М.Тулгат ялалт байгуулсан билээ. Сонгуультай холбоотой мэдээллийг АН-ын дарга С.Эрдэнэ өглөө.

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:

-Сунгаа амжилттай болж, улс төрийн намуудын түүхэнд анхны цахим сонгуулийг явууллаа. Бид өмнө нь Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгуулийг амжилттай явуулж байсан туршлагатай. Цаашид үүсээд буй нөхцөл байдлаас үүдэж цахим хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага байгаа юм байна. Энэ удаагийн цахим сонгуульд мэтгэлцээн, мөрийн хөтөлбөрийн танилцуулга чөлөөтэй явагдсан. Нийт санал өгсөн гишүүдийн 21 хувийн дэмжлэг авсан М.Тулгат ялалт байгуулсан. Одоо намын Их хурлыг зохион байгуулж, намын даргаа батламжлах ёстой. Бид удирдлагын түвшинд хэлэлцээд, намд үүсээд байгаа асуудалд эерэг зөөлөн байдлаар хандахыг хичээж байна. Тэр утгаараа гуравдугаар сарын 28-нд болсон намын даргын сонгуулийг нэгтгэж явуулах санал тавьсан. Дүрмийн бус сонгууль явуулж буй нөхдүүд бидний олгосон боломжийг ашигласангүй.

Ц.ТУВААН НАР 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛЬДСАН БОЛ БИД 140 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН 

Цахим сонгуульд 140 орчим сая төгрөгийн зардал гарсан. Нөгөө талаас зохион байгуулсан цаасан сонгууль 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй явагдсан гэх мэдээлэл байна. Хувь нэр дэвшигчид маш их хэмжээний мөнгө тараасан. Нэгхэн үүрийн даргад 1-2 сая төгрөг. Багийн дарга нарт 200-500 мянган төгрөг тараах жишээтэй. Саналыг мөнгөөр худалдаж авах гэх мэт дүрмийн бус үйл явдал болсон. Энэ бүхнийг баримтжуулж авсан.

АН бол нэгдмэл нам. Дүрмийн бус сонгууль явуулж, дүрмийн бус үйлдэл хийсэн нөхдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай гэж харж байгаа. Цаасан сонгуулийн үр дүнд 70 орчим мянган хүн санал өгсөн гэдэг мэдээлэл бий. Хэдийгээр энэ сонгууль дүрмийн бус ч гэлээ намын нэр барьж явагдсан сонгууль учраас бид судалгаа хийж, хяналт тавьсан. Ингэхэд маш олон зөрчил илэрсэн тул Үндсэн дүрмийн хороонд хандахаар болсон.

Гуравдугаар сарын 28-нд нийт 12 аймагт хөл хорио тогтоосон байсан. Гэтэл долоо хоногийн өмнө сонгуулийг товлон зарлах дүрмийн заалтыг зөрчиж, гуравдугаар сарын 27-ны өглөө хөл хориотой 12 аймгаас санал авлаа. Ингэхдээ Хэнтий аймагт цасан шуургатай байхад 6000 гишүүн санал өгсөн гэдэг тоо гаргаж зарласан. Тэдний яриад байгаа 6000 гишүүний саналыг яаж ч тооцоолсон боломжгүй. Энэ нь цаасан сонгууль луйвар байдаг юм байна гэдгийг харуулж байгаа юм.

МОНГОЛ УЛСАД ХОЁР АН ГЭЖ БАЙХГҮЙ

Хууль ёсны бүртгэлтэй, хууль ёсны сонгууль явуулсан намын даргаар М.Тулгат сонгогдлоо. Монгол Улсад хоёр АН гэж байхгүй. Улсын бүртгэлд бүртгэлтэй, Улсын дээд шүүхийн тогтоолтой цорын ганц АН энд байна. 2016 оны намын даргын сунгаагаар би хамгийн олон оноо авч, намын Их хурлаар батламжлагдсан. Ингээд Улсын дээд шүүхийн тогтоолоор Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгэгдсэн. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бий.

Хоёрдугаарт, Улсын дээд шүүх хоёр удаа хуралдахдаа АН-ын дарга, улсын бүртгэл, эрх зүйтэй холбоотой асуудлаар нэг ч шийдвэр, тогтоол гаргаагүй. Шүүх хуралдаанаар АН-ын 10 дугаар Их хурал хүчин төгөлдөр мөн эсэхийг авч хэлэлцээд, хүчингүйд тооцсон. Хоёрдугаарт, намын үндсэн дүрэмд оруулахаар завдсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцээд, бүртгэхээс татгалзсан. Ц.Туваанд АН-ыг төлөөлөх ямар ч эрх зүйн чадамж байхгүй. Улсын бүртгэлийн хүчин төгөлдөр гэрчилгээ, Улсын дээд шүүхийн тогтоол надад байна.    

АН дотор ямар нэгэн хуваагдал байхгүй. Хууль ёсны АН өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бид ямар ч хууль эрх зүйн зөрчилгүй оролцоно. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл явц дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1, 2-нд явагдах хуулийн заалттай. Ингээд нэр дэвшигчийг АН-ын Их хурлыг хуралдуулж байж зарлана. АН-ын Их хурлыг тавдугаар сарын 2-нд явуулахаар зарласан. Бид шаардлагатай гэж үзвэл энэ хугацаагаа өрчилнө.

ДУРААРАА АВИРЛААД БАЙГАА ЭТГЭЭДИЙН ТОЛГОЙГ ИЛЭЭД СУУХ ШААРДЛАГАГҮЙ

УИХ дахь Ц.Туваан, Д.Ганбат мэтийн нөхдүүд дураараа авирлах эрхгүй. АН-ын зарчмын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ намаас гараад явах эрхтэй. АН-ын нэр дээр сонгогдож гарчихаад намынхаа эсрэг явахгүй байхыг хатуу анхааруулж байна. Дураараа авирлаад байгаа этгээдийн толгойг илээд суух шаардлагагүй. Хариуцлага тооцоод явна. Хариуцлага гэдэг нь намын гишүүнчлэлээс тодорхой хугацаагаар хасах, цаашлаад хуулийн байгууллагад гомдол гаргах боломжийг бид хэлж байна.

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.17.202) 2025 оны 03 сарын 13

ха ха ха

1  |  0
Уншигч(203.169.50.113) 2025 оны 03 сарын 13

Гэдсэндээ хөлөө хийлц, булхайгаа сайн уудалцгаа, ард түмэнд тараа үнэн төрхөөр нь харуул, тэгээд улс төрийн тавцангаас зайлж намаа тараагаад шинээр эхэлцгээ. Өөр зам алга, харин та нарын орон зайг ХҮН эзлэх болно

1  |  0
mngl(202.126.90.68) 2025 оны 03 сарын 13

AN aas yvah erhtei ...yvahgui baihiig hatuu anhaaruulj bna..yu yriad baigaagaa oilgoj bna uu ..ERDNEE ...namaa ystoi saihan samarlaa daa chi...uuruu zailuul yasiin

1  |  0
zochin(58.108.51.214) 2025 оны 03 сарын 13

AN taraad tegees tsever ehel

1  |  0
Зочин(66.181.161.115) 2025 оны 03 сарын 13

АН УИХ -д бүлэггүй болох нөхцөл бүрэн бий. Эрдэнийн АН Туваан, Ганбат нарыг намасаа хаслаа гэвэл энэ шийдвэр хууль зүйн бүрэн чадамжтай. 2017 оны УДШ -ийн шийвдэрүүдхүчинтэй хэвээр байгаа.

1  |  0
Дондог(43.228.130.185) 2025 оны 03 сарын 13

Цахимаар сонгууль явуулах дүрэм байхгүй гээд л хүчингүй болох ажил хийгээд давхиад байхиймаа.

1  |  0
Иргэн(103.57.93.247) 2025 оны 03 сарын 13

Хоёулаа л миний хүү гэж нэг кинонд гардаг шиг хоёулаа л хулгайч луйварчид алуурчид зоригийн босоод ирэхгүйг мэдэж байгаа учраас их зоригтой байна, гэхдээ үйлийн үр гэж нэг юм байх л ёстой доо

1  |  0
иргэн(43.228.130.185) 2025 оны 03 сарын 13

Энэ Эрдэнэ юугаа хийгээд юу яриад байгаа хүн бэ? Намаа сонгуульд бараг 100% ялагдуулчихаад ажлаа өгч явчихаад одоо юу донгосоод яваад байгаа юм бэ?

1  |  0
Иргэн:(66.181.187.128) 2025 оны 03 сарын 13

Намаа сонгуульд амжилтгүй оролцуулаж, ялагдал хүлээсэн нь үнэнээс хойш С.Эрдэнэ элдэв юм ярилгүй тамгаа өгөөд чөлөөндөө суусан нь угтаа улс төрийн тоглоомын дүрэм л дээ. Зүгээр байж чадахгүй бол МАН-д элсээд АН-ынхаа эсрэг У.Хүрэлсүхийг дэмжээд, магтаад явсан ч болохгүй гэх газаргүй дээ. Ялуулж чадахгүй, ялагдуулчихаад зүгээр байж ч чадахгүй яалтай билээ. Эрх мэдэл, албан тушаал гэдэг ийм л салж болдогүй гайхамшиг юм байхдаа.

1  |  0
зочин(192.82.68.41) 2025 оны 03 сарын 13

АН - ын шинэчлэл Эрдэнийг намаасаа хөөхөөс эхлэх ёстой

2  |  0
яасан тэнэг дух.(192.82.80.63) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ муу ч сонгууль шудрага явагдаж өнгөрсөн бол болж дээ.АН ын хуулийн дагуу сонгогдсон дарга одоохондоо Эрдэнэ гуай мөн гэж бодож бна.Хэн хэн нь зөвшилд хүрч Нэг даргатай болохгүй бол нам үгүй болох нь

1  |  0
цагаан(64.119.27.216) 2025 оны 03 сарын 13

Хөгшин залуу хөгийн дуракдаа асуудлын гол нь биш, Бүх юм хуулийн дагуу л байх ёстой. Элдвээр нэгийгээ харааж байхаар үйл ажиллагаа маань хуульд нийцэж байна гэж тунгаавал юмны учрыг ойлгоход хувь нэмэр болох юм даа. Хуцаж цэцэрхэж хуйвалдаж хахуульдаж гарч ирдэггүй юм Хууль л хүчинтэй. ЭНэ тохиолдолд С.эрдэнийн зөв.

1  |  0
Иргэн. (64.119.22.192) 2025 оны 03 сарын 13

Гадаадын жуулчид Богд хааны музейг шүтэн биширдэг.

1  |  0
Эрдэнэ тэнэг(202.126.89.166) 2025 оны 03 сарын 13

Хүн ухаан муутай байж болно. Гэхдээ тэнэг байж болохгүй. Монголын ард түмэн 2020 онд зөв сонголт хийсэн байна. Хэрэв АНамыг гаргасан бол энэ новш Монгол Улсыг яаж ч мэдэх нөхөр байна.

1  |  0
Эрка(64.119.17.64) 2025 оны 03 сарын 13

Энэ муу хутган үймүүлэгч усан гахай тамгаа өгөөд яваа биз дээ намаа ялагдуулаад муу пизда чинь

1  |  0
Зочин (64.119.16.19) 2025 оны 03 сарын 13

Элбэгдоржийн заавраар жинхэнэ холион бантан хутгаж бна даа энэ нөхөр

1  |  0
(64.119.27.52) 2025 оны 03 сарын 13

uurhai shoohuuz

1  |  0
z(202.126.90.26) 2025 оны 03 сарын 13

ene vneheer facking man

1  |  0
а(103.10.23.33) 2025 оны 03 сарын 13

Зайлаач Эрдэнэ ээ

2  |  1
Ааа(66.181.161.119) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн хүний адаг шүү

2  |  0
иргэн(139.5.219.167) 2025 оны 03 сарын 13

женко энэ намыг ч будаа болгохоор МАН-тай хамт их лажиллаж байна доо. Эрдэнэ муу хүн байж болно. гэхдээ албан ёсоор намынхаа дүрмийн дагуу дарга болсон хүн шүү дээ.нөгөө хжд бол зүгээр л женкогийн хүүхэдлэй гэж хараад байгаа юм.

2  |  1
(64.119.27.52) 2025 оны 03 сарын 13

kytadin tsuvral aluurchin

1  |  1
Зочин(64.119.22.79) 2025 оны 03 сарын 13

Тэнэг алуурч гаж донтон

1  |  1
RS(202.9.40.90) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ маш зөв ярьж байна Ардчилсан намд Эрдэнэ байгаа нь яамай даа Одоо Эрдэний нуруун дээр энэ нам тогтсон болж байна.Хуулиараа Улсад бүтгэлтэй намыг нь Эрдэнэ толгойлж байгаа шүү ЭРдэнэ ээ болгоомжтой байгаарай. АН төрсөн цагаасаа хойш үхэл хагацал ярьсаар өдий хүрлээ Зориг агсан Батхүү гээд л Нэг сайн уншлага хийлгэмээр юм

3  |  2
иргэн(103.212.117.185) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ муухай, бүр муу байж болно. Гэвч Бидон Ганбаагийн хажууд бол эрийн хугархай эсгийний тасархай. Ганбаа бол АЦ цаас.

2  |  1
зочин(202.126.89.96) 2025 оны 03 сарын 13

энэ эрдэнэ хагалан бутаргах ховорхон авьяастай хүн юм Сагсан бөмбөгийн холбоог хагалж 2 холбоо болгосон Одоо АНыг зүгээр байлгахгүй 2хуваачихлаа сонгууульд ялагдсанихэн ч биш дурак биздээ уул нь

2  |  1
зочин(202.126.89.96) 2025 оны 03 сарын 13

энэ эрдэнэ хагалан бутаргах ховорхон авьяастай хүн юм Сагсан бөмбөгийн холбоог хагалж 2 холбоо болгосон Одоо АНыг зүгээр байлгахгүй 2хуваачихлаа сонгууульд ялагдсанихэн ч биш дурак биздээ уул нь

2  |  1
в(192.82.71.78) 2025 оны 03 сарын 13

бузар этгээд

1  |  0
ИРГЭН(124.158.67.200) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо ямар ч өөгүй хүн шиг яаж ингэж ярьж чаддаг юм бэ. Үүнийг ингэж балай балай юм ярих тусам шар хаданд аваачаад хэвтүүлчихмээр санагдах юм.Сонгууль гэхээр нэн нэг мэлийсэн юм хачин хачин үйлдэл гаргаад байх юм

4  |  0
Зочин(122.201.21.243) 2025 оны 03 сарын 13

Тухайн тохиолдолд С.Эрдэнийн зөв

2  |  1
Зочин(122.201.21.243) 2025 оны 03 сарын 13

Тухайн тохиолдолд С.Эрдэнийн зөв !

2  |  0
зочин(192.82.72.112) 2025 оны 03 сарын 13

Энэ ,муухай ,царайтийг ,дагах ,хүн ,байдаг ,юм ,уу.

1  |  0
заяа(202.21.124.21) 2025 оны 03 сарын 13

хөдөө орон нутагт 27 нд санал аваад хэн хамаагүй өгсөн юм биш үү

1  |  0
иргэн(202.131.227.82) 2025 оны 03 сарын 13

ЭРДЭНЭ АН-ЫН ДАРГА БИШ БИЗ ДЭЭ.

1  |  0
зочин(192.82.72.112) 2025 оны 03 сарын 13

Аяндаа ,шүүх ,шийдээд ,өгнө ,өө .Эрдэнээгийн ,атгаг ,санаа ,хол ,явахгүй Тулгад ,хэдэн ,хүн ,санал ,өгөв, Цогт ,гэрэлд ,хэд ,өгөв ,гээд ,бодсон ,ч ойлгомжтой.байна. Дүрмэнд Онлайнаар ,хуралддаг,зүйл ,байхгүй ,гээд ,эхний ,хурлыг ,хүчингүй ,гээд ,байсан ,Эрдэнэ ,ээ ,яагаад ,өөрчлөгдөв.

1  |  0
Bataa(122.201.31.207) 2025 оны 03 сарын 13

Ih hurlin gishuuniig namaas hoodog ene gahai hen um bee. Odoo gudamjinda laaza oshiglood l hulgai luibaraa hiigd l ybj bbal taarna

1  |  0
Иргэн(192.82.90.244) 2025 оны 03 сарын 13

Энэ хөгшин хулгайч нэр нүүрээ барж нөлөөллөа алдаснаа ойлгохгүй л байна даа.Гэмт хэрэгтний арга барилтай хаага ч тааралдаж л байдаг хөгшин хулгайч намаас зайлаач.

1  |  0
зочин(66.181.181.176) 2025 оны 03 сарын 13

АН байгаа юмуу. 2 дарга сонгоод шүүхээр хэн дарга болохыг шийдүүлнэ гээд бүгдийнх нь толгой хамуурчээ

1  |  0
hoyor darga (202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Hoyor nam. kkk AN x 2 = 2 AN

2  |  0
kjh(112.72.6.190) 2025 оны 03 сарын 13

buhiin holboo shig hoer hubaagdaad hog deer userch bga ni ter dee Erdene mini\n

1  |  0
Женко(66.181.186.106) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү

1  |  0
Иргэн:(192.82.71.64) 2025 оны 03 сарын 13

Хэн нь дураараа авирлах эрхтэй, эрхгүйг шүүх л шийдэх үлдэж байх шивдээ. Чухамдаа ийм байдалд хүргэсэн хүмүүс л үзэж тарах байхдаа. Хоёр нам болсон нь дээр юм биш байгаа. Нэг хэсэг нь МАН-рууч явах магадлалтай. Ардчилалын замыг алдуулсан АН цаашид хэрхэн оршин тогтнох болоо. Энэ хооронд МАН ноёрхол, ”дарангуйллаа” бүрэн тогтоохыг оролдох л болждээ.

1  |  0
Иргэн(192.82.77.176) 2025 оны 03 сарын 13

Мөнгө тарааж сонгужуль луйварддаг нь АН-ы ”хуурамч дарга” , лидерүүд нь байдаг юм байна.

1  |  0
зочин(103.212.118.244) 2025 оны 03 сарын 13

Хэхэ, Эрдэнэ ван УИХ дахь бүлгийнхээ гишүүдийг намаасаа хөөвөл АН дахин УИХ-д бүлэггүй болж хөгөө чирнэ дээ. Тэгээд ер нь цахим нам нь дийлэх үү, цаасан нам нь дийлэх үү гэдгийг л бид харах үлдлээ дээ. Хөгжилтэй ч юм уу?

3  |  0
Хог(66.181.185.202) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ ёстой хог юм аа дааа

1  |  0
Top