УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нарын дунд ширүүхэн маргаан өрнөв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдав. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар ширүүхэн маргаан өрнүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд өөрсдөө оролцох санаачилга гаргажээ.

Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар буруутгасан байр сууриа илэрхийлсэн тул эдгээр эрхмүүдийн дунд маргаан өрнөсөн байна. Ийнхүү үл ойлголцол үүсэхэд өөрсдийн байр суурийг хамгаалж ширүүхэн тэмцэл өрнүүлээд амжсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
N(165.225.116.124) 2025 оны 03 сарын 13

AAA UHSEN ADILHAN SDANUUD BAIJ HEN HENIIGEE HELDGIIN

1  |  0
СЮ(192.82.75.69) 2025 оны 03 сарын 13

Алалц алалц оо

1  |  0
RS(202.9.40.90) 2025 оны 03 сарын 13

Ганбаатарын буруу энэ үйл ажилгаанд улсын их хурлийн гишүүд оролцох учиргүй харин орж ирсэн хүнийг монгол төрд үнэнч зүтгэх хүнүү үгүй юу гэдгийг шүүх учиртай.

3  |  0
Top