УОК-ын Шуурхай штаб ХӨЛ ХОРИОНЫ талаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.

Хуралдаанаар хөл хорио тогтоосон тохиолдолд халдварын эсрэг авах хариу арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна. 

Улсын онцгой комисс өчигдөр (2021.03.29) хуралдаж, дөрөвдүгээр сарын 3-18-ныг дуустал хөл хорио тогтоох саналыг дэмжсэн билээ. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хөл хорио тогтоохоос өөр гарцгүй боллоо хэмээн мэдэгдэж байгаа бол Шадар сайд болон хотын дарга нар эсрэг саналтай байгаагаа илэрхийлээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.248) 2025 оны 03 сарын 13

Хөл хорио тогтоохоос өмнө тэгвэл хот болон хөдөөд гацсан иргэдээ оруулж , гаргах арга хэмжээгээ аваарай даа.

2  |  1
Top