ЗАСГИЙН ГАЗАР: Улаанбаатарт 16 хоног ХӨЛ ХОРИО тогтоох эсэхийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2021.03.31/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.  

Тухайлбал, Улаанбаатар хотод ирэх дөрөвдүгээр сарын 03-наас дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Учир нь, Улсын Онцгой комисс хуралдаж, 15 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөл хорио тогтоох Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэж, баталгаажуулах юм. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.103) 2021 оны 03 сарын 31

Одоо нэмэргүй дэн вакцин хийлгэх нь хийлгээд хийлгэх гүй гээд бгаа улсуудыг сүргийн дархлаанд нь орхи

0  |  0
zochin(202.179.15.71) 2021 оны 03 сарын 31

harznansan deer bhaa

0  |  0
Мөнгөөнөө(202.55.191.194) 2021 оны 03 сарын 31

эргүү хар малнуудаа наад эргүү хөл хорих шийдвэрээ болиоч

0  |  0
Zo(202.126.89.29) 2021 оны 03 сарын 31

Boliooooooooch eeeeeeeeeee

0  |  0
Top