ТАНИЛЦ: Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороод

2021 оны 04 сарын 03

ЭМЯ-ны өнөөдрийн /2021.04.03/ 11 цагийн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 271 шинэ тохиолдол батлагдсан. Үүнээс 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Тэгвэл Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм.

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 6, 14,
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 10, 15, 18
  • Баянзүрх дүүргийн  4, 5, 6, 7, 8, 14, 15, 16, 18, 21, 25, 26,
  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 8, 15, 16, 18,19, 21,
  • Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 24,
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 6, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтжээ.

Түүнчлэн өнөөдрийн 13:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан дөрвөн байршил байна.

ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХОРООД /зургаар/

ХАМГААЛАЛТАД АВСАН БАЙРШИЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top