АНУ-ын “SpaceX” компани нийт 1143 хиймэл дагуул хөөргөөд байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

АНУ-ын “SpaceX” компани ээлжит 60 “Starlink” хиймэл дагуулыг Дэлхийн тойрог замд гаргалаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш тус компани нийт 300 аппарат сансарт хөөргөөд байгаа бөгөөд нийт 42 мянган бичил хиймэл дагуулыг тойрог замд гаргахаар төлөвлөж байгаа юм.

Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компани лхагва гарагт өөрийн “Falcon 9” пуужин тээвэрлэгчийн тусламжтай ээлжит 60 хиймэл дагуулыг тойрог замд гаргалаа гэж “SpaceX” компани жиргэжээ. Хиймэл дагуулын тусламжтай тус компани интернетийн өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ бий болгохыг зорьж байгаа билээ.

2019 оноос хойш “SpaceX” 24 удаагийн хөөргөлтөөр нийт 1443 “Starlink” хиймэл дагуулыг Дэлхийн тойрог замд гаргаад байна.

Хөөргөлтийн дараа “Falcon 9” пуужин тээвэрлэгчийн хурдасгуур “SpaceX” компанийн Атлантын далай дахь хөвдөг талбайд амжилттай буужээ. Долоо дахь удаагийн нислэг үйлдээд буй хурдасгуурыг засварлаж, дахин ашиглах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top