Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

“Улсыг орлоготой байлгаж байгаа үндсэн ганц салбар болох уул уурхай руу дайрах, давших эрх энэ ард түмэн, төр засагт байхгүй шүү” гэсэн агуулгатай пост, комменттой   сошиалд олон таарах. Гэвч уул  уурхайн салбарт ХАРИУЦЛАГАГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ үйл ажиллагаа явуулагсдаас шалтгаалан МӨНГӨ ҮҮ, БАЙГАЛЬ ОРЧИН УУ гэсэн эрэмбэ нэхсэн асуулт зайлшгүй тавигдахад хүргэдэг гэдгийг тодотгоё. 

Тухайлбал,  Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Терра Энержи” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас энэхүү асуултыг дахин тавих болох нь. Тус компани Ноён сумын нутаг дахь нүүрсний орд газрыг өнгөрсөн олон жилүүдэд ашиглан, коксжих болон эрчим хүчний нүүрс олборлон, экспортолж бизнесийн үр ашиг хүртсээр өнөөдрийг хүрсэн ч байгаль орчны асуудлыг орхигдуулжээ.

Нүүрсний 1,2,3,4,5 дугаар ам гэсэн нэршилтэй  таван амнаас өнгөрсөн жилүүдэд олборлолт хийсэн тус компани шинээр 7 дугаар амыг ухаж, олборлолт хийж эхэлсэнд малчин иргэд болоод сум орон нутгийн удирдлагууд эсэргүүцсэн байр суурьтай байна.

Шинээр ам ухаж эхлэхдээ Сумын засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Харин Ноён сумын өмнөх Засаг дарга Б.Батболд болон одоогийн Засаг дарга О.Насанбуян нарын хэн хэн нь “Терра Энержи” ХХК-д газар ашиглах зөвшөөрлийг өгөөгүй аж.

Гэвч “Терра Энержи” компани энэ оны гуравдугаар сарын эхнээс эхлэн 7 дугаар амыг ухаж, нүүрс олборлож эхэлсэн байна. 7 дугаар ам байрлах хэсгийн ойр орчимд "Нарангийн хүрэн хошууны задгай" гэж газар бий аж.  Тухайн газар нутаг орчим долоон малчин өрх нутагладаг. Цаашлаад 30 орчим малчин өрх нутагладаг гэнэ. Хэрэв энэ янзаараа  олборлолт хийвэл тэр хавийн  хүн, мал усгүйдэх, мал бэлчих газар хумигдах нөхцөл байдал үүссэнийг Ноён сумын иргэд хэлж байна.

Түүнчлэн сум орон нутгийн удирдлагуудыг үл тоон үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Терра Энержи”-г эсэргүүцсэн малчид  суулт хийх зөвшөөрлөө сумын удирдлагуудаасаа пүрэв гарагт авсан бөгөөд баасан гарагаас /2021.04.09/ эхлэн суулт хийж эхэлжээ.

Компанийн зүгээс суулт хийж буй малчин иргэдтэй ирж уулзсан аж. Малчдын зүгээс 7 дугаар амыг нэмж ухуулахгүй, газрын зөвшөөрлийг сумын засаг дарга өгсөн ч ухуулахгүй. Өмнөх хариуцлагагүй үйлдлүүдээ таслан зогсоо гэдэг шаардлага тавьж байгаа аж. Дээрээс нь 98 км шороон замаар нүүрс тээвэрлэж буй үйлдлээ зогсоохыг дахин шаардаж буй юм байна. 

"Терра Энержи” ХХК-иас ЗТХЯ-тай байгуулсан гэрээгээр бол нүүрсний шороон замын тээвэр 2019 оны зургаадугаар сар хүртэл зургаан жилийн хугацаанд зөвшөөрөгдсөн байсан аж. Түүнчлэн гэрээ дуусаад хоёр жил болж байхад хатуу хучилттай бус шороон замаар л нүүрсээ тээвэрлэж буй нь байгаль орчин, хүн малын эрүүл мэндийн асуудал үүсгэсээр байна гэж малчид үзэж буй аж

“Терра Энержи” ХХК-ийн холбогдох хүмүүс баасан гарагт малчдын шаардлагыг сонсоод, эргэн хариу өгнө гэсэн ч одоогоор хариу өгөөгүй байгаа аж. 7 дугаар амны үйл ажиллагааг бол түр зогсоожээ.

Түрүүн дурдсанчлан, “Терра Энержи” дахин шинэ амнаас олборлолт хийж эхлэх хүсэлтээ Ноён сумын өмнөх Засаг даргын үед тавьж байв. Тухайн үед тэдэнд татгалзсан хариу өгсөн Засаг дарга асан Б.Батболд одоо ч байр сууриа бататган ярьж байна.

Шинэ Засаг дарга О.Насанбуян ч зөвшөөрөл өгөөгүй байгаа. Харин “Терра Энержи” компанийн зүгээс “Засаг дарга хуулиараа бол газрын зөвшөөрөл өгөх ёстой. Өгөхгүй болохоор чинь бид ухаад эхэллээ шүү” гэсэн байр суурийг илэрхийлдэг аж.


 

УУРХАЙ, ТӨР ХОЁРЫН ДУНД ОРОН НУТАГ ХОХИРООД ҮЛДЭЖ БАЙНА

 

Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга асан Б.Батболдтой холбогдож нөхцөл байдлыг тодруулснаа хүргэе.

-Та өмнө нь засаг даргаар ажиллаж байх үедээ “Терра Энержи”-д шинэ ам ухах зөвшөөрөл олгоогүй гэсэн. Гэсэн ч тэд өнгөрсөн сараас ухаад эхэлчихжээ?

Миний байр суурь гэвэл өмнө  нь ухсан 1,2,3,4,5 гэсэн амуудын  нэгд нь ч нөхөн сэргээлтийн ажил эхнээсээ хийгдээгүй байгаа учраас зөвшөөрөл олгохгүй гэдгээ илэрхийлж байсан. Бусад амуудын нөхөн сэргээлтийг эхлүүлсний дараа, ирээдүйд 7 дугаар амыг ухам тухай ярь. Одоогийн нөхцөл байдлаас үзэхэд ухах боломжгүй ээ. Эхлээд ухсан амуудыг нөхөн сэргээгээд, засварлаад, орон нутагт нь хүлээлгэж өгөөд тэрнийхээ дараа өөр ам руу орооч ээ гэдэг үүднээс хандаж, зөвшөөрөл өгөөгүй юм. Одоогийн Засаг дарга ч зөвшөөрөл өгөөгүй.

-Өмнөх ухсан амуудыг нөхөн сэргээлгүй дараа дараагийн ам руу ороод өнөөдрийг хүрсэн гэхээр хяналт, шалгалтын дараах хэрэгжилт л дутуу явж иржээ дээ?

-Яг үнэн. Тэгж л тайлбарлахаар байгаа шүү. Аймгийн холбогдох газрууд, дээрээс нь Ашигт малтмалын газар үүргийнхээ хүрээнд ажлууд хийгээгүй, шахаж, шаардаагүй. Үйл ажиллагаа явуулаад 9 жил болчихсон уурхай эхнээсээ  нөхөн сэргээлтээ хийгээд явчих ёстой биз дээ. Аль ч хуулийн үүднээс аваад үзсэн. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн талаар тусгасан гэрээ энэ тэр хийдэг байлгүй дээ. Тэдгээрийгээ ил тод болгоод хэрэгжүүлмээр юм.

-Компанийн зүгээс та нарт өнөөдрийг хүртэл ямар тайлбар өгч ирэв ээ?

-Танай хууль чинь буруу байна гэж тайлбарладаг компани. Нөхөн сэргээлтийн зардлыг бид улсад байршуулж байгаа. Үүнийг улсад биш орон нутагт нь байршуулаад, орон нутаг мэргэжлийн компаниар нөхөн сэргээлтийг хийлгэдэг болмоор байна гэж өмнөөс тайлбар тавьдаг. Улсад байршуулсан мөнгөөр эргээд нөхөн сэргээлтийн ажил хийхэд хойрго хандаж байна. Улс үүнийг зохион байгуулахгүй байна л  гэж хэлээд байгаа юм.

-Та үүн дээр та юу хэлэх вэ?

- Нөхцөл байдлыг харахаар эд нар бие биедээ ажлаа даатгачихаад дунд нь орон нутаг хохироод байдаг л байдалтай байна. Уурхайгаас шаардахаар бид улсад мөнгөө байршуулсан, улс мэднэ  гээд байдаг.Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх ёстой л доо. Үнэхээр нөхөн сэргээлтийн зардал мөнгийг орон нутагт байршуулаад явдаг бол орон нутаг өөрөө нутаг орныхоо байгаль орчны асуудлыг мэдэж буйн хувьд мэргэжлийн компаниар нөхөн сэргээлтийг хийлгүүлэх асуудалд оролцоотой явж болно л доо.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.81) 2021 оны 04 сарын 13

Ene arai dendej bgaa shuu. Zam ene ter bol ogt tooson dund haragdahgui bol bsan

0  |  0
irgen(66.181.161.61) 2021 оны 06 сарын 27

Suult hiij baigaa ulsuud Huten hoshuunii oiroltsooh buudal hondiig 2019 2020 onuudad zasag darga Batboldiin zahiramjaar uursdiin huuhdiin neer huuli zurchin ezemshin humuis Neg gazar Anhbayariin ner deerch baigaa nuluulliin bused shui er ni yah gej zamiin taraans batalj ugsiin yun hudlaa yrina be ali hediine haiguul hiisen gazar zamii batlana gedeg ymarch hun bodson oilgomjtoi odoo ikhl temtsegch bylduuch

4  |  0
Эрдэнэдөлгөөн(202.126.89.20) 2021 оны 06 сарын 27

Нутаг ус газар шорооныхоо төлөө тэмцэх үүрэг Ноён сумын Ард иргэд залуус бид бүхэнд байгаа.Залуусаа

1  |  0
Дөк(202.126.89.20) 2021 оны 04 сарын 12

Ноён болд dawarsan lalar we Uurhain neg lalar bichvvlsen ni todorhoi. Ter hawiin ail geltgvi sum oron nutgiinhaa tuluu temtseh vvreg Ard irged zaluus bidend baigaa shvv

0  |  0
Баянаа(202.179.24.174) 2021 оны 04 сарын 12

Энэ ноён болд гэж лалар хаанахын гичий вэ нутаг орны минь ард түмэн газар шороог минь доромжилсон гөлөгийг хаа байгаа газар чинь очиод улаан цагаан холойг чинь даахгүй хутагаар хөрөөдөж тасдаж ална шүү 1ийг болсон юм 2 ийг алж блно шүү лалараа нутагаас минь шуналт савараа тат хэлсэн шүү

0  |  0
Баянаа(202.179.24.174) 2021 оны 04 сарын 12

Алтын аваад авдарыг хаяав гэгчээр яасан даварсан лаларууд вэ ямар их шунал вэ өдөөд байвал жинхэн алалцана шүү\n

0  |  0
Оюунбат Ариунбилэг(202.55.188.92) 2021 оны 04 сарын 13

Анх уурхай байгуулахдаа Терра Энержи дээгүүр доогуур гүйж уурхайн ам нээж ойр орчмын айлууд нь амьдрах газаргүй болгоод аргагүй хүчинд автагдаж хэдэн төгрөг авсан болоод салсан. Тэр нэг хэдэн төгрөг авсан биш одоог хүртэл нутаг усныхан даа муу нэртэй л явна. Тэгээд нээх хүний амьдралыг сайхан болгоод өгсөн юм шиг нөхөн олговор олгосон гэж ярихаа болих хэрэгтэй ш дээ.

1  |  0
Оюунбат Ариунбилэг(202.55.188.92) 2021 оны 04 сарын 13

Миний аав аль эртнээс наад амыг чинь ухуулахгүй гэж хэрүүл тэмцэл хийж уурхай гомдол гаргаж ард түмнийг доромжилж шүүх цагдаа болж торгуульж байсын. Одоо гэнэт ингээд байгаа ч юм биш.

1  |  0
Оюунбат Ариунбилэг(202.55.188.92) 2021 оны 04 сарын 13

Ойр орчмын айлууд нь газрын өнгөтэйг ногооны шимтэйг хайгаад хүн амьтанд хөөгдөөд отор нүүдэл хийгээд явсан хойгуур нь ухсан ш дээ. Тэгээд бууриа сахиад үлдсэн хүмүүс нь суулт хийхлээр мөнгө авах гэлээ гэж хэлдэг яасан Монголоо алдсан хүмүүс байдаг юм. Энэ хэдхэн хүмүүс эсэргүүцэж байгаа ч юм биш Ноён сумын ард иргэд бүгд эсэргүүцэж байгаа. Урьдны мөнгө төгрөг авсан хүмүүс нь нутаглах ч газаргүй нэг насаараа амьтанд муу хэлэгдэж амьдарч байна. Хүнийг ийм болгочоод нөхөн олговор олгосон гэж хэлэхдээ ичих хэрэгтэй та нар. Хүнд эрхэмлэж явдаг нэр төр үнэт чанар гэдэг юм байдгийн шүү

1  |  0
Д(66.181.161.58) 2021 оны 04 сарын 13

Пөөөх яаасан их мөнгөтэй компани вэ? Нэртэйгээс сумаар нь худалдаад авчихаар юм.

2  |  0
Dgl(66.181.161.58) 2021 оны 04 сарын 12

Heden tugrugnuus iluu nutag us ni heregtei gdgiig medehgui bnuu .medsen ch medreltej bnuuu Zaya Noynbold gulugnuudee

1  |  0
Am(66.181.161.58) 2021 оны 04 сарын 12

Zaya chi muu uuriinhuu sanaag helj bnuu.end nutag usaa hamgalj baigaa malchidiig yu gd bn

0  |  1
Dr(66.181.161.58) 2021 оны 04 сарын 12

Noyn bold gj chi muu hujaa l biz.nutag orniihoo tuluu arga ydsn malchdiig doromjilj bdg gulug hol ochij huts

0  |  0
Ноён Болдыг ална(66.181.161.72) 2021 оны 04 сарын 12

Чи муу өлөн жингэр хаана юу хуцаж байгаагаа мэдэх үү чам шиг мөнгөөр ам бөгсөө худалдаагүй юм маалинган шаахайн шавхруу минь нутаг усныхаа төлөө тэмцэж үг хэлсэн дуугарсан хүн шантаажчин болдог бол нутаг усаа худалдсан чам шиг гөлөгнүүд цагаачин бол цаашаа өлөн жингэр минь

2  |  0
Da(66.181.161.58) 2021 оны 04 сарын 12

Nutag orniig mini udirdah baiguullagatai ni ul tooj huuli bus uil ajillagaa ywuuldag ene uurhaig eserguutsj bn

0  |  0
Иргэн(66.181.161.67) 2021 оны 04 сарын 12

Ноён Болд чи юу гээд солиороод бгн? Юун шантаач хийх насаараа мал маллаж байгаа хүмүүст өөр орлогын эх үүсвэр байдаггүй. Малын бэлчээрийг юу ч үгүй болгочоод тэднийг яаж амьдар гд бгн? Танай цалинг бусад жишиг уурхайтай харьцуулахад маш муу!!!!!! Нутгийн иргэдийг ажилд авахдаа өндөр шалгуур тавьдаг. \n

1  |  0
Сэтгэгдэл(192.82.87.42) 2021 оны 04 сарын 13

Орон нутагт юу ч хийдэггүй гэж нутгийн иргэдийн амнаас ббайнга сонсогдох юм. Би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй бгаа.\n- Уурхай эхлэхтэй зэрэгцээд ойр орчмын 30 аад айлд нөхөн олговор хэлбэрээр хангалттай хөрөнгө мөнгө өгсөн. Дээд тал нь 150 сая бага 40 сая төгрөгийн нөхөн олговор олгосон.\n- Уурхай нь сумтай хамтран Нутгийн хөгжлийн сан байгуулж, тус сангийн санхүүжилтээр ӨМА ийн аль ч суманд бхгүй Соёл амралтын хүрээлэн сумын төвд барьсан. 300 орчим сая төгрөгийн санхүүжилттэй.\n- Сумын дунд сургуульд иж бүрэн гадаад хэлний сургалтын танхим байгуулсан гэх мэт ажлуудцг дурдаад бвал дуусахгүй.

0  |  4
Darihuu Algirmaa(66.181.161.58) 2021 оны 04 сарын 12

Mongol hun ym bol nutag usniihaa tuluu amia ersduuln end suuj bga ydarsn 2 malchiniig ingj heleheesee uchdegui ymuu.neeh mungu yrisn humuus ...bidend nutag us min bhad bolno.utag usiig mini orhoid hold uz gulugnuudee

4  |  0
Миний хөгшин одоо бо(122.201.24.94) 2021 оны 04 сарын 12

Батболдоо чи өөрөө ажиллаж бсан биздээ.Засаг байхдаа юу хийж бсым бэ.Битгий ингэж шантааж хийлдээ.

0  |  2
Zohin(192.82.83.243) 2021 оны 04 сарын 12

Iim suult ali dr hiih bsiin

2  |  0
Zaya(103.26.195.106) 2021 оны 04 сарын 12

Hudlaa suult hj eserguutseh nertei mungu l avah gej bga ni hend ch oilgomjtoi.

0  |  2
Zochin(192.82.83.243) 2021 оны 04 сарын 12

Nutag usaa geh setgel ene hvmvvst bhaa bolijee

0  |  0
Ноён Болд (202.126.88.156) 2021 оны 04 сарын 12

Зөндөө л асуудал байдаг байхлдаа гэхдээ Тэрра бол монголд байгаа бусад бүх уурхайгаас хэд дахин илүү мөнгө нөлөөллийн бүсийн малчдад өгсөн

2  |  2
Ноён Болд (202.126.88.156) 2021 оны 04 сарын 12

Тэр суулт хийж байгаа малчин эхнэртэйгээ гэсэн нь яс юман дээрээ Сумын орлогчийн аав ээж 2 н

1  |  3
Ноён Болд(202.126.88.156) 2021 оны 04 сарын 12

Үнэндээ мөнгө авах гэж л шантаажилж суулт хийж байгаа ш дээ

2  |  5
Ноён Болд(202.126.88.156) 2021 оны 04 сарын 12

Дандаа худлаа ярина

0  |  0
Ai(192.82.77.36) 2021 оны 04 сарын 12

Oron nyatag oligtou zuil hiigdeggui shtei... Umnu goviin sum bolgon hudlaa yrisan zasag darga nar bolohgui bolohoor yamduud ruu chihdeg

0  |  0
Mhl(192.82.70.25) 2021 оны 04 сарын 12

Mongol ulsiig ch saihan huvaaj idej bnaa. 100jiliin daraa yamar us uuj yugaaraa mal ahuigaa tejerh yim boloo. Bugdeeree ulburch uheh yum bna l daa.

0  |  0
Иргэн.(192.82.90.121) 2021 оны 04 сарын 12

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаачээ.

0  |  0
уншигч(192.82.91.173) 2021 оны 04 сарын 11

Нүүрс ухаж зараад цөлжилттэй тэмцэнэ гэж эргүүтэнэ

0  |  0
Зочин(103.212.116.60) 2021 оны 04 сарын 11

Бууд

0  |  0
bi(202.21.109.37) 2021 оны 04 сарын 12

zailuulaad haya hytadiiin ool bolson hedeh um l bgaaa bz

1  |  0
Top