Академич Б.Ширэндэвийн дурсгалын самбарыг Эрхүүд босголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Монгол улсын нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хүн, академич Базарын Ширэндэвт зориулсан дурсгалын самбарыг ОХУ-ын Эрхүү хотод нээлээ гэж IrkutskMedia агентлаг мэдээллээ.

Самбарыг түүний 1937-1941 онд сурч байсан дээд сургуулийн барилгын хананд байрлуулжээ.
 

Эрхүү хотын Соёл, нийгмийн бодлогын хорооны тэргүүн Виталий Барышников нээлтийн ёслоын үеэр “Алдарт  академич Б.Ширэндэвийн дурсгалынн самбарыг бид Орос, Монголын ард түмний олон зуун жилийн найрамдлын бэлгэ тэмдэг болгон босгож байна. Базарын Ширэндэв нь Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг төгссөн хүн билээ. Манай хотод Сүхбаатарын гудамж, Улаанбаатарын гудамж, Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал нарын дурсгалын самбар бий. Энэ самбар залуу үед манай хоёр орны найрамдлыг үргэлж сануулж байх болно” гэж хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАШ(64.119.26.110) 2021 оны 05 сарын 01

ТА НАРТ БАЯРЛАЛАА. СОЁЛТОЙ ХҮМҮҮС, БОДЛОГОТОЙ ТӨР ЗАСАГТАЙ УЛС ГЭЖ САЙХАН ЮМ ДАА. МАНАЙ ”МАНГАР”-УУД БОЛ БҮГДИЙГ УСТГАНА ДАА.

0  |  0
Top