Засгийн газар хүүхдүүдийг ВАКЦИНД ХАМРУУЛАХ хэлэлцээ хийж эхэлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30


Засгийн газар "Хүүхдүүдийг вакцинд хамруулах төлөвлөлт, судалгаа, вакцины хэлэлцээ" хийж эхэлжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсандаа мэдээллээ. 

Монгол Улсын хэмжээнд зорилтот бүлгийн ~40% вакцины I тунд хамрагджээ. Үлдэж буй 60%-ийг 7-р сард дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.
 

БШУЯ есдүгээр сард ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ санал гаргалаа


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг өнөөдрөөс эхлүүлье" санаачилга гаргаж, дараах саналыг холбогдох газруудад хүргүүлж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн билээ. 

Ингэхдээ "Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай" байна гэдгийг онцолжээ. 

ХҮҮХДИЙН ХАЛДВАРЛАЛТ БА ЭРСДЭЛИЙН ТАЛААР

Манай Улс 0-18 насны 1.250.000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм.

Улсын Онцгой комиссын төлөвлөснөөр
 

  • Тавдугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг,
  • Зургаадугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана
  • Долоодугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм.

Гэхдээ насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан ч цаана нь үлдэж байгаа хүүхдүүдээ дархлаажуулж чадахгүй бол бид халдварыг бүрэн хумих боломжгүй юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 6615 хүүхэд халдвар авсан нь тогтоогджээ. Хэдийгээр Ковид хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

ХИЧЭЭЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?

Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл ийм өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдүүдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Хичээл хэзээ эхлэх вэ?гэсэн асуултад “тархалтыг зогсоосон тэр үед” гэсэн хариултыг одоогоор өгч чадахаар байна.

Тиймээс намар хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ СУДАЛГАА БА БУСАД ОРНЫ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

Цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Одоогийн байдлаар Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниуд хүүхдийн вакцины туршилтууд амжилттай болж байгаа талаар мэдээлээд байна.
 

  • 2021.03.31-нд Файзер вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж үзэхэд 100% үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
     
  • 2021.04.07-нд хүүхдүүдэд Астразенека вакцины туршилт хийхийг зогссон.
     
  • 2021.01.15-нд Вероселл вакцины үйлдвэрлэгч вакциныг 3-17 насны хүүхдүүдэд аюулгүй гэж тогтоосон талаар Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
     
  • 2021.03.22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.


ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ САНАЛ

Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал юм. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.

5-р сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх

6-7-р сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах

9-10-р сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх
 

Монголд КОВИД-19 халдвар авсан хүүхдийн тоо 6600 давжээ
 

Эх сурвалж: БШУЯ

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 01

Taivshiraarai ! Delxiin ali ch ulsad 18naas doosh xyyxdyydiig vaktsinjuulaagyi baigaa shyy ! Zovxon vaktsinjuulax toxioldold Pfizer vaktsinaar vaktsinjuulna gej yarigdaj baigaa !!!

1  |  0
бодох л бодол(66.181.191.29) 2021 оны 05 сарын 01

Энэ залуу бүр элийррчихжээ хөөрхий

0  |  0
Эрт захиал(192.82.86.2) 2021 оны 04 сарын 30

Хүүхдүүдээ вакцинжуулах хэрэгтэй..

0  |  0
Зочин(192.82.77.48) 2021 оны 04 сарын 30

Хэдий болтол өөрийн гэсэн хяналтын лабораторигүй гадны үйлдвэрлэгчдийн аюулгүй гэсэн дүгнэлтээр явах вэ? Эхлээд лабораторитой болохоо бодоо чээ

0  |  0
ОЮУНЭРДЭНЭ САЙДАД (64.119.23.46) 2021 оны 05 сарын 01

ЭНЭ МАШ ЗӨВ ШҮҮ, ОЛОН ХҮҮХЭД ВИРУСТЭЖ БАЙНА. НАМАР ХИЧЭЭЛ ЭХЭЛХЭЭС ӨМНӨ БҮХ ХҮҮХДИЙГ 2 УДААГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛБАЛ ЭНЭ ЗАСГИЙН ГАВЪЯА ШҮҮ_ БУСАД НЬ ОНЦ БИШ. ЗААВАЛ ШҮҮ ОЮУНЭРДЭНЭ ЭЭ

1  |  1
Zochin(213.127.100.237) 2021 оны 05 сарын 01

Yanaa bolohgui sgdee , baruund yun huuhed, tom hun hurtel hiilgehgui baigaa , humuusiig albadahgui uursduu shiidveree gargaj bgaa.

1  |  1
Zochin(202.126.90.89) 2021 оны 04 сарын 30

Huuhduudiinhee tului handibiin ayan urnuulii.

0  |  0
Top