Л.Оюун-Эрдэнэ: Авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах суурь нь “E-Mongolia”  төв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна.

Төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа 100 хоногт багтаан иргэдээ цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах, төрийн 500-аас доошгүй үйлчилгээг  цахимжуулж E-Mongolia системд нэгтгэх, Цахим үндэстэн болох зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт нийслэлд 93, орон нутагт 70 орчим хувьтай байна.

Ерөнхий сайд “Төр иргэндээ нээлттэй байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд суртал, чирэгдэл, авлига үгүй болно. Энэ нь сайн засаглал руу шилжиж байгаа нэг алхам. Авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах суурь нь “E-Mongolia” иргэд, олон нийтэд үйлчлэх төв. Цаашид төрийн бүх үйлчилгээг энэ системд нэгтгэж, Цахим хөгжлийн яам байгуулна. Ирэх гурван жилд хийж хэрэгжүүлэх үр дүнтэй, хамгийн том өв болж үлдэх ажлуудын нэг нь цахим шилжилт.  Засгийн газар үүний төлөө иргэдтэйгээ хамтарч шаардлагатай бүхнийг хийх болно. Урьд нь авлигын хөрсөнд ургасан шарилжтай тэмцдэг байсан бол одооноос хөрсийг нь үгүй болгох шинэчлэл эхэллээ” гэв.

Нийслэлийн хувьд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд  бүрэн шилжүүлээд байна. Цаашид Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр найман байгууллагын 20 үйлчилгээнээс гадна 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ. Өнөөдрийн байдлаар иргэд E-Mongolia системээс давхардсан тоогоор 1,6 сая үйлчилгээг цахимаар авчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(162.158.119.197) 2021 оны 05 сарын 09

Оюун-Эрдэнэ, Хүрэлсүхээс салаагүй цагт 2 битгий хэл 3 оронтой ч болж мэднэ шүү.

0  |  0
ЭНЭ ҮНЭН ЮМ УУ ???(172.69.252.142) 2021 оны 05 сарын 09

192.82.69.155\nДараах хууль бус үйлдлүүдийн учраас АНгишүүд өлсгөлөн зарлажээ.Үндсэн хуулийн цэц хүчээр хууль журмаа зөрчин буруу дүгнэлт гаргасан дээр дөрөөлж УИХ Eрөнхийлөгчийн тухай хуульд Үндсэн хууль зөрчин хэдхэн хоногийн өмнө өөрчлөлт оруулсан. Eрөнхийлөгчийн тухай хуульд сонгууль болохоос 1 жил дотор өөрчлөлт оруулахгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг УИХзөрчсөн.Энэ бол УИХ тарах шалтгаан болох алдаа Улсын дээд шүүх Эрдэнэгийн хуурамч тамгыг мэдсээр атал буруу худал дүгнэлт гаргаж Сонгуулмйн eр. Хороонд хүргүүлснээс СEХ Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хуулийг санаатай буруу хэрэгжүүл

0  |  0
Иргэн(172.69.252.134) 2021 оны 05 сарын 09

эхлээд наад новшийн утсан хүүхэлдэй суганы үснүүдээсээ салчих

0  |  0
Иргэн(172.69.252.142) 2021 оны 05 сарын 09

Төрийн өмчөө хувьчлахгүй бол авилга буурахгүй.

0  |  0
DR. PRADHAN(141.101.77.128) 2021 оны 05 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

0  |  0
Иргэн(162.158.165.68) 2021 оны 05 сарын 09

Зоригтой хийх хэрэгтэй... гэвч хар машин шиг болохгүй гэсэн баталгаа байна уу...!!!!!!!

1  |  0
zuv(172.69.45.134) 2021 оны 05 сарын 09

amjilt husie. buh salbart mongol hunii oroltsoog l alga bolgo. ylanguya huuli, turiin uilchilgeeg

0  |  0
зочин(172.69.252.134) 2021 оны 05 сарын 09

дэмжиж байна

1  |  0
Top