Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг аж. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 150-200 мянган тонны хэрэгцээ үүсч, хоёр хөршөөс импортолж байна. Энэ бүхнийг оруулж тооцсоноор төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш нь урсгаж байгаа аж. Тэгвэл дотооддоо гангийн үйлдвэр барих боломжийн талаар “Үүртээл” ХХК-ийн захирал А.Даваадоржтой ярилцлаа.
-Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн. Гэвч бодит биеллээ олохгүй байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь хэр төвөгтэй үйл явц вэ?
-Гангийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Үүний тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. нэгдүгээрт, төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах ёстой.
Гаргасан ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар бүр төрлийн төмөр хийх бололцоотой. Хоёрдугаарт, “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлагатай болж байна. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийчихлээ гэсэн үг. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.
-Үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх...?
-Тийм. Энэ үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй. Цаашид шийдэх хэрэгтэй. Шийдчихвэл бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно.
-600 сая ам.долларыг босгоход хэр хүндрэлтэй вэ. Хэдийгээр өндөр дүн ч урт хугацааны үр ашиг, стратегийн зорилтоо харвал босгож болох мөнгө байх?
-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломжтой. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Бид санхүүжилтийг хэд хэдэн аргаар босгож болно. Нэгдүгээрт бартерын гэрээ. Бид Гашуунсухайтын төмөр замыг барихын тулд 600 сая ам.долларыг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр гаргаж байгаа. Үүнтэй ижил бартерлаж болно. Өнөөдрийн ханшаар 90 ам.доллар гэж тооцоолоход 8 сая орчим тонн төмрийн хүдрээр бартерлах боломж бий. Ингээд цогц үйлдвэртэй болох боломж байна.
Үндсэн түүхий эд нь манайд байна шүү дээ. Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв. Энд дахин онцлоход бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад 5000 орчим иргэнийг ажлын байраар хангана. Жижиг, дунд үйлдвэрүүд хөгжинө. Хажуугаар нь анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй холбоотой.
-Манайд төмөрлөгийн үйлдвэр бий. Хаягдал түүхий эд дахин боловсруулах замаар үйлдвэрлэл явуулж байна. Уг үйлдвэрийн хүчин чадал дотоодын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй байна?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд л 100 сая ам.доллараар боссон. Зөвхөн хаягдал төмрийг хайлуулж бүтээгдэхүүн гаргаж байна. Дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй.Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг.“Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл л дутаад байна.
Бид “Эрдэнэс Таван толгой”-г 600 орчим тэрбумаар босголоо. Ойролцоогоор 200 орчим сая ам.доллар гэсэн үг. Энэ асуудал дээр бонд босгох юм уу, бартерын гэрээ, зээл тусламжийн замаар санхүүжилт босгох бүрэн боломж харагдаж байгаа. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг иржээ. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайгаад хэрэггүй. Харин үйлдвэр барих бодлогоо боловсруулаад л санал болгоод явах хэрэгтэй.
-Та гурван жилийн дотор барих боломжтой гэж байна. Бидэнд боловсон хүчин байгаа юм уу?
-Тэр нэг их асуудал биш ээ. Гурван жилийн дотор бэлтгээд гаргаж болно. ОХУ-д бэлтгэгдсэн суурь боловсон хүчин ч манайд бий. Үйлдвэр барьж байх явцад сургаад авчихаж болно. Бид машин үйлдвэрлэх гэж байгаа асуудал огт биш. Хольж шатаах л үйл явц. Хэдэн мянган жилийн өмнө ч хүн төрөлхтөн газар доор домен зууханд юм шатаагаад явж л байсан.
Үүнтэй ижил технологиор явах үйл явц. Идэвх санаачилга, зүрх зориг л хэрэгтэй. Төрийн удирдлагууд хаана ч очсон үүнийг л яриад явмаар санагдах юм.
Эх сурвалж "Өдрийн сонин"
Сэтгэгдэл ( 45 )
Тагнуул шүүхийнхний хонгилоор орчихгүй бол сайн залуу байна
Үйлдвэртэй болох бол боломжтой байхаа. Үйлдвэрлэсэн бараагаа зарна гэдэг чинь Монгол улс шиг жижигхэн зах зээл, хоёр талдаа гангийн үйлдвэрийн мангасуудтай байхад үнэхээр хэцүү байх!!!
Инженер Энхбатыг ерөнхийлөгч болгоод үйлдвэр байгуулах л даалгавар өгчих тэгээд л болно
Iim uls eh ornii hugjil yarih seheeten hovor tednii tolgoig gadnii gar huluud alban tushaal mungunii hoinoos chigluulsen bna iimd ene deedeh tolgoid bga humuusiig uurchulhuus naash shiidverlegdehgui tul son guuli heniig gargah ve gedeg l bna da
Өмнөд Солонгостой хамтарч хийсэн нь дээр.
Энэ үйлдвэр баривал монгол оронд ажлын байр гарах мөн улсын хөгжилд маш их нөлөө үзүүлэх юм байна гэж ойлголоо .Амжилт хүсэж байна
Үнэхээр үнэн ярьлаа. Санхүүжилт байвал гангийн үйлдвэр асуудал биш\n
Хүрэлсүх ерөнхиилөгч болж МАН нам олонхи хэвээр байвал иимэрхүү улс орны хөгжлиин том асуудлууд шиидэгдэж чадна Бид өмнө нь төсөв мөнгөө улс даяар онц ач холбогдолгүй жижиг зүйлд цацсаар юу ч бүтээгээгүй Харин Хүрэлсүх хииж чадна гэдгээ өмнөх 3жилд баталлаа Түүнээс биш ямар нэгэн шалтаг яриад дүлэгнээд суугаад байдаг хүмүүс хэзээ ч юм бүтээж чадахгүй Их юм яриад байгаа баттулга алтанхуяг мэтиин хүмүүс өмнө нь адилхан л чухал албан тушаал хашиж байсан юу бүтээсэн билээ дээ Улс төржиж хов хэрүүл хиихдээ л сайн юм байна
сайхан санаа байна, биелээсэй билээ
tegeed huseech sta chin
Төмрийн үйлдвэрийг хөгжүүлэхэд нэг их хугацаа орохгүй. Хэрэв төрд инженер сэтгэлгээтэй олонхи бүрдэж чадвал 1-1,5 жилд орчин үеийн үйлдвэртэй болж чадна.бид төмөр хайж гадагшаа мөнгөө урсгах шаардлагагүй болно. Үйлдвэрийг модуль маягаар угсрах зарчмыг сайн судлах хэрэгтэй гэж боддог. Технологи маш хялбар,нээлттэй болсныг ойлгох хэрэгтэй
Энэ бол үнэхээр л зөв бодит санлууд !!! Харамсалтай нь Монгол улсын Төр энэ мэт Ган,Цэвэр Зэсийн болон Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар Шийдвэрүүдээ Яагаад хэрэгжүүлэхгүй Аар саар асуудалд цаг үрсээр л бх юм мөн түүнэчлэн МАА-н салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн Экспортод гаргах Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг бий болгох гээд Хөгжлийн Асуудлууд их л бх юм ?! Төрийн ШУА судлагааны байгуулгууд болон МАН -н стратеги судлагааны байгуулагууд ямар Төсөл боловсруулж хэрэгжүүлээд бдг бол ?
дарханд муу хэлэгдээд муухай харагдсан соц нийгмийн үед суурь үйлдврийг бий болгоод ирээдүйн тооцоог хийчихсэн байсныг дараагийн улс төржсөн ухаангүй малнууд үгүйсгээд өөрсөнөө хувааж идэхээр шийдээд хаягдал төмөрөө хямдхан гаргаад нөөцгүй болгож хүдрээ түүхийгээр нь гаргаад баяжиж зарим нь одоо төр барилцаж хэхэрээд явж байхад яаж хөгжих вэ ? үнэхээр хүрэлсүх тэр олон лиценц цуцалж үүнийг орхи
Японтой хамтарсан үйлдвэр барих хэрэгтэй!!!
Za urnii tulam tumriin chenj davka amnii zorgoor bas l saixan burna shyy de, tsaxilgaan autobus xiij zarna gej bas yaaj baaxan burlaa, xun shulhaas uur yum medexgui
Мундаг хөдөлмөрч залуу шүү Олон жил арматурын худалдааны үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдэх юм байна. Ийм ажлыг хийх бүрэн дүүрэн чадвартай. Жаахан дэмжихэд л болгох чадалтай залуу. АМЖИЛТ
Болоочээ болооч үүнийг дагаад наад зах нь аяга халбага түмпэн сав үйлдвэрлээд гадаад дотоодод
ЕрөнхийлөгчИйн ширээн дээр бэлэн байгаа төслүүд 1 өдөрч хойшлуулахгүй эхлэх ёстой Хүрэлсүх даанч толгой муутай хэрэгжүүлж чадсангүй 5 жил боллоо яаралтай 5 толгойд цахилгааан станцтайгаа цуг бариад эхэлдэг болоосой чадахгүй бол надад тэр эрх мэдэлийн өгчих тэгвэл би таван толгойн станц коксын үйлдвэр.гангын үйлдвэр арьс ширний үйлдвэр атомын цахилгаан станц оёдолын үйлдвэрийн нэгдэл металургын цогцолбор бариад ашиглалтанд оруулаад өгье 4 жилийн дотор
Энэ улсын их хуралд байгаа зарим нэг нөхдүүд ялангуяа төмрийн хүдэр хятадруу зөөдөг эрхэм нөхдүүд монголд гангийн үйдвэр бариулахгүй шүүдээ я Яагаад гэвэл тэд хятадуудтай хямд төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хийчихсэн хэрэв биeлүүлэхгүй бол нухуулан шүүдээ .Ингээд монгол орныг өөрсдийхөө амь нас эрх мэдэлтэй хамт барьцаанд оруулсан гэсэн гэсэн үг л дээ .
End u ch hiij uzeegui bandi gd bgaa nuhduud ehleed uur teel company deer ochiid uz tgd hudlaa yarij bnu unen yarij bnuu uzeech. Uursduu neg ch um hj uzeegui bh hudlaa bultreed bgaa garuud ene hun zunduu um hiisen hun shuu
Төмрийн хүдрээ түүхийгээр нь вагон вагоноор нь зөөгөөд байгаа их хурлын гишүүн нөхрөө болиулаачээ яасан сэтгэл зүрхгүй хүн вэ.эх орон ч баймаар бнаа их хуралд сонгосон дорногвьчуудаа.эх орныхоо баялагийг зөөж бгаа хүн болгоныг цаазалмаар юмаа...
Зөв сэтгэдэг залуу баына. Амжилт хүсье Энэ санаагаа төслийн хэмжээнд боловсруулаад мэргэжлийн хүмүүстэй ярьж Засгийн газарт оруулаач. Дэмжигдэнэ шүү. Цаад саыд нар чинь мэдэхгүй. Мэргэжтлтнтыүг санаа энд л хэрэгтэй. Солонгост юуч байхгүй бүгдийг гадаадаас аваад гангийн үйлдвэр баыгуулсан. Манайд бол цөм байгаа шүү
тэгээд хүсээчээ!!!
Маш зуйтэй санал ....бн ....
Наадах чинь бүтэхгүй хийсэн ч асар их хохиролтой эдийн засгийн тооцоо ч буруу бн холиоод зүгээр хийчдэг ч юм биш худлаа Орос гэж байхаар Хятад нь дээр байлгүй худлаа ярьж бндаа
gangiin uildver nen teguund heregtei. ter uls torchid idej uusan ch hamaagui uildveree bosgovol mongol ulsad heregtei. yamar ch ulsad hamgiin turuund ded butest hogjuulehed 1. gangiin uildver, 2. neftiin uildver, 3. tsementee uildver baihad haanaas ch yum guihgui oorsdoo zam guur barilgaa bariad yavna.
hamgiin turuund hiih yostoi ym ene dee, gangiin uildver , neftbolovsruulah uildver 2-oo busee changalj bgaal barichih heregtei. 2- hurshid bol bidend ene 2-uildveriig bariulah husel bhgui l bgaa, odoo ter gadagshaa gargaad zuuguud bgaa jonshoo zogsooh heregtei, 10-jiliin daraa harin atomiin tsahilgaan stantstai boloh heregtei.
Мөөгий Ахтайгаа холбогдоорой.
Сэтгэл дутах биш, ухаан ч хүрэхгүй байгаа юм биш Монгол улсын хөгжилд хэрэгтэй боловсруулах үйлдвэрийн төсөл бүхнийг гацааж түүхий эдийн бэлтгэгч хөгжилгүй орон байлгах л зорилготой байх шиг. Үүнд тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн шунал ч нөлөөлж байгаа болов уу. Түүнээс биш өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжиж болох л байсан энэ бол бага хугацаа биш. Герман, Япон улсууд 2 -р дайны дараа үнс нурман доороос яаж босож хөгжөв. Солонгос хоёр хуваагдаж иргэний дайны дараа ямар хугацаанд хөгжив. Харин бидний хөгжил дайн тулаангүй хөнгөн үйлдвэр хөгжсөн соц нийгмээс өнөөдөр хүртэлх 30 жилд...
Нэг жижиг цех ажиллуулж үзээгүй банди интернетээс хэдэн тоо ухаж хэдэн хуудас цаас хийгээд л хэдэн зуун сая доллар нэхээд, төрөөс юм зулгаачих гээд үзчих юм аа. Ядаж үйлдвэрийнхээ 30%-ийг өөрөө санхүүжүүлэх бяртай болтлоо ажил хий, сайн мууг үз, туршлага хуримтлуул, мөнгө цуглуул. Тэгж чадаад ийм юм ярь!
Улс төрчин хулгайчгүй хуульчид шудрага болчвол ёстой өөдрөг бодлого ярьдаг боловсролтой хүн байна. Яг ийм болхын тулд зуугаад авилгачин хулгайч түшэмдийг цаазлаж хөрөнгийг нь хураасан цагт яг биелэлээ олно.
амжилт хүсье
Maash zuv sanaa ih olon jil gatsaj bna daa. Gol ni nuursee mash hurdan hyamd zaraad bayjih gesen heden nuurschin ih hurliin gisjuun bas mongoliin erh ashgaas urvasan heden oligarhuudiin gaigaar ene olon jil hudluhgui gatsaj baigaa shuu dee.odoo ehlemeer bna ard tumen demjeed uguusui duu.
Darhanii tomorlogiin uildver 100 myngan tonnii huchin chadaltai bolovch tuuhendee deed tal n 70 garan myngan tonniig l jild uildverlej bsan odoo borluulalt bhgui gh shaltgaanaar zogsongi baidald oroid olon jil bolj bna ydaj jild 30 myngan tonniig borluulaad bdag bol uildver tasraltgui ajillaad bh bolomjtoi gevch borluulalt bhgui
Амжилт хүсье. Олон хүн ажилтай орлоготой болгох, улс орноо хөгжүүлэх цаг болсон...
Яаж хийдгийг мэдэх хэрэгтэй ч юу хэрэгтэй байгаагаа түрүүлж харах нь чухал...
Үүнээс илүү боломж өөрөөр хэлбэл зах зээл, түүхий эдийн нөөц байгаа. \n
Би А зов сталь гдг хамгийн орчин үеийн гангийн үйлдвэр дээр 6 сар дадлага хийж 90-д онд бараг 2 жил очиж аж ажилласан. Энэ Даваадорж гарийн мэдлэг маш дутмаг бн Санаа нь зөв боловч мэргэжил нь хол бн.Ер нь манай улс юм юмаа өөрөө бос гоно гдг маш зөв .А зов сталь байгаа Мариупольд Украйны дайн болж бн. Тэр бэлэн компани, энэ Даваадорж гм нь төсөл нэрийн доор том мөнгө бодохоос цаашгүй , мэргэжлийн бус сэтгэлгээ, чадваргүй байдал харагдаад бн.Зөв сэтгэж ажиллах хэрэгтэйг зөвлөх бн
Emeel chodroo hiiz chadadgui ail shuu dee bolvson huchnee ehleed beld amandaa orsno l yariad l baidag
Чадахгүй. ХХБ ид гангарч бх үедээ ОХУ аас гангын үйлдвэрлэл оруулж ирэх гэж зөвхөн судалгаа 3 жил хийгээд яг хийдэг дээр Хүрэлсүх зогсоосон. Нямдоржын шууд нөлөөгөөр
Яагаад бүх зүйл нь бэлэн байхад үйлдвэр барихад анхаарал хандуулдаггүйг хэдэн зуун удаа бодоод олоогүй юм даа ашиг сонирхлын зөрчил гэдэг л энэ бхда.Хаягдал төмөр боловсруулахын хувьд бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ чиглэлийг барьж ажилладаг гэсэн улсын өмч байсан хэдий ч хэний ямар үйл ажиллагаагаар бүү мэд хувьчлагдсан сурагтай байсан. Үйлдвэрийн механик инженер чиглэлээр сурдаг хэдэн зуун оюутнуудын мөрөөдөл гангын үйлдвэр болоод байгаа бөгөөд газар бүрт л сурж байгаа. Төрийн оролцоогүй байсан ч өөрсдөө хэрэгжүүлэх цаг удахгүй ирэх байхаа бүрхэг тэнгэр цэлмэж эхэлж байгаа шүү ах нараа
Belen xaygdal tomriig xytaduud 300 togrogoor bidnees xudaldaj awch xailuulj armotur tomor xiij l bna.Mongold xaygdal tomor awaad xailuulj xj boldoggvi ymu.? Exnii eeljind
Mergejiliin metallurgi injineruudees zovlogoo avch yariltslaga og oo. Metallurg gedeg yuu baidgiig medekhgui baij buu medemkhiir!!!
Бэрэн групп\n
Эрдэнэтэд Бэрэг групп Гангийн цогцолбор үйлдвэр барьж байгуулж эхлээд 10-д жил болж, эхний ширэмний үйлвдэрээ ашиглалтад оруулчихсан, ширэмээ дотоод гадаадад нийлүүлж бна, одоо гангийн үйлдвэрээ ашиглалтад оруулахад нь засгийн газраас дорвитойаон дэмжээд өгчихмөөр байна да