Вакцины дараа нас барсан хүний цогцост ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

ЭМЯ-наас өнөөдрийн /2021.05.12/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр вакцинтай холбоотой асуудалд дараах мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өгсөн юм. 

Тэрбээр "Цар тахлын вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг ДЭМБ олгож байгаа. Манай улсын хувьд БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Vero Cell  вакциныг хэрэглэж байна. Уг вакцинд ДЭМБ-аас тавдугаар сарын 7-ны өдөр яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон. Иргэдийн дунд энэ вакциныг Бээжин болон Ухань хотод үйлдвэрлэсэн ялгаатай гэх мэдээлэл яваад байна. Үүнд тайлбар хийе. Монгол Улсын хэрэглэж байгаа Vero Cell  вакциныг Бээжингийн Биологийн институтэд бүтээж, "Синофарм" компани үйлдвэрлэсэн. Vero Cell вакцин хоёр өөр савлагаатай буюу тариурт болон фалконд савласнаараа ялгаатай. Манай улсын хувьд фалконд савласан вакциныг хэрэглэж байгаа. Савлагаанаас болоод иргэд төөрөгдөлд орох хэрэггүй.

Вакцины нэг онцлог бол халдварын хүндрэлээс сэргийлэх давуу талтай. Архаг, суурь өвчтэй хүнд ийм тийм вакцин хэрэглэнэ гэдэг заалт байхгүй ч эмч тухайн хүний биеийн байдлыг үнэлсний үндсэн дээр вакциныг сонгон хийж байгаа. Вакцин болгон хариу урвал, шинж тэмдгийн заалтаараа өөр. Тэрхүү шинж тэмдэг илэрч байна уу гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд тандалт хийж, судалдаг. Зааварт тусгагдсан шинж тэмдэг "Синофарм" вакцин хийлгэсэн иргэдийн 10-20 хувьд илэрсэн бол "Астразенека" хийлгэсэн хүмүүсийн 50-60 хувьд нь илэрсэн. 

Хүүхдийн вакцины хувьд дэлхий дахинд бүрэн гүйцэд судлаагүй байсан. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насныханд хийх судалгаатай байсан. Сүүлийн үед хүүхдийн халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул "Файзер" вакциныг одоогоор 12-15 насны хүүхдэд хийх туршилт, судалгааг эрчимтэй үргэлжлүүлж байна. 

Вакцины дараа 30 минутын дотор илэрч байгаа урвал амь насанд аюултай байдаг. Бид эхний 30 минутад илрэх урвал дээр анхаарах ёстой тул эмчийн хяналтад байлгадаг. Вакцины дараа нас барсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Энэ бүхэн нотлогдоогүй мэдээлэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид харамсалтайгаар нас барсан иргэдийн цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлж байгаа. Хариу нь тодорхой болохоор мэдээлэл өгнө" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.93) 2021 оны 05 сарын 15

ДЭМБ ын тэр зөвшөөрлийг тавиач,харя,үзэе

0  |  0
Заяа(202.55.188.93) 2021 оны 05 сарын 15

Спутник хэзээ орж ирэх вэ,сонголт байргүй байна шүү

0  |  0
Зочин(202.131.251.130) 2021 оны 05 сарын 13

Синофарм групп нь Синофарм- BBIBP, Синофарм-WIBP гэсэн ялгаатай байгаа, ДЭМБ-ын бүртгэх шалгалтанд дээрх 2 нэрээрээ явж байгаа. Саяхан Синофарм- BBIBP нь бүртгэгдсэн гэж зарласан билээ. ДЭМБ-ын вакцины буланд ороод үзээрэй. Хэрвээ нэг группын нэрэн дор үйлдвэрлэгдэж байгаа юм бол ДЭМБ яагаад хамтад бүртгэхгүй, тумдаа байдлаар бүргүүлж байгаа юм бэ? Зөв хариулт өг дөө. Синофарм-WIBP (Wuhan Institute of Biological Products) нь бүртгүүлээгүй л байна даа. \n

0  |  0
a(202.126.88.206) 2021 оны 05 сарын 14

30 minut ch bish.margaash ni nas barsan tohioldol hed hed garlaash dee.ankhaarah tsag bolson bh

2  |  1
bb(202.126.89.158) 2021 оны 05 сарын 13

arisaa hamgaalah bishee uneniig heleh heregtei bna! 30 min ees tsaash yamar nuluu uzuulehiig delhiin haana ch hen ch helj medehgui baigaa shuu dee !!! tiimees tohioldol buriig yaraltai sudlaj togtooh, magadlaltai humuustee vac hiihee tur bolih heregtei baina shuu dee!! emnelegt nas baraad baigaa humuusees chin hed n vac hiilgesen baigaa ve? sudlaachee medeeleechee!! zuvhunl bid buruugui l gehiimaa !! bas olon tumnees nuuhaa bolio!!!

0  |  0
Irgen(202.179.26.216) 2021 оны 05 сарын 13

Bitgii hudlaa medeelel ogood baigaarai ard tvmen teneg bish shvv

0  |  0
So sad(202.9.41.43) 2021 оны 05 сарын 14

Вакцин хийлгээгүй бол өдийд хүүхдээ хөхүүлээд сууж байх байсан даа. Бурхан минь

3  |  0
УМ МА НИ БАД МЭ ХУМ(66.181.191.237) 2021 оны 05 сарын 13

ОГТ ВАКЦИН ХАМААРАХГҮЙ БОЛ БИШ Л БАЙХ. ХУВЬ ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ЯМАР БАЙСЫМ БОЛДОО. НЯЛХ ХҮҮХДҮҮД ЯАНА ДАА ХӨӨРХИЙ МИНЬ

1  |  0
Туяацэцэг(203.91.115.46) 2021 оны 05 сарын 14

Хөхүүл ээжүүддээ Спутник хийхгүй. Хүүхдүүдийн ирээдүй яахыг мэдэх ч юм алга

3  |  0
Top