КОВИД-19 l Хүүхдийн халдвар нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Энэхүү мэдээллээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой мэдээллийг онцолж байна. 

Сүүлийн үед КОВИД халдвараар хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Хүүхдүүд үнэр, амт мэдрэхгүй байгаагаа илэрхийлж чадахгүй байгаа учраас халдвар тараах эрсдэлтэй байгаа аж. 5-14 насныхан нийт өвчлөлийг эзэлж байна. 12-оос дээш насны хүүхдэд том хүнийхтэй ижил шинж тэмдэг илрэх магадлал өндөр байгаа аж. Бага насны хүүхдүүдийн хувьд ойрын хавьтлаас шинжилгээ авах байдлаар оношилдог байна.

Сарын өмнө хүүхдийн халдвар нийт өвчлөлийн 18% байсан бол одоо 21,1 хувьтай болжээ. Хүүхэд хөнгөн хэлбэрээр өвдөөд, эдгэнэ гэж буруу ойлгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон өвчлөлд өртөмтгий хүүхэд хүндээр өвчлөх магадлал өндөр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top