ОХУ-ын ой, хээрийн түймэртэй тэмцэх алба сүүлийн нэг хоногт нийт 5.1 мянган га талбайг хамарсан 138 ойн түймрийг унтраажээ. Ингэхдээ ой, хээрийн түймэр шинээр дэгдэж байгаа тул галд автсан газрын талбайг багасаагүй байна.
Мягмар гарагийн өглөө гэхэд тус улсад нийт 23234 га газрыг хамарсан 65 ойн түймэр асаж байжээ. Харин өнөө өглөөний байдлаар, тус улсын нутаг дэвсгэрт нийт 22526 га талбайг хамарсан 64 ойн түймэр бүртгэгджээ.
Тюмень мужид хамгийн олон буюу 17 түймэр 21743 га талбайг хамран асаж байгаа бол Хабаровскийн хязгаарт 227 га ой шатаж байна. Мөн Якут, Өвөр Байгаль, Алтайн хязгаар зэрэг бүс нутагт асаж буй ой, хээрийн түймрийн талбай 100 га-аас бага байгаа гэнэ. Ой, хээрийн түймэртэй тэмцэхээр 3414 хүн, 986 нэгж техник, 68 онгоц дайчлагджээ.
Түймрийн аюултай улирал ОХУ-ын 81 субъектэд эхэлсэн ба Тюмень мужид онц байдал тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )