Орчин үед онлайнаар олон ажлыг амжуулах болсон. Амжуулаад зогсохгүй томоохон аян, бүтээн байгуулалтыг ч хийдэг болжээ. Тэр дундаас урд хөршийн нэгэн сайн туршлагыг дурьдахыг хүслээ. Бусдын сайнаас суралцахад буруудах зүйл юу байх билээ.
БНХАУ-ын тэргүүлэх компани болох ANT санхүүгийн нэгдэл нь хэрэглэгчдэд ногоон санхүүжилтийг сурталчлах зорилгоор “lowcarbon lifestyle” буюу нүүрсхүчлийн хийн ялгарал багатай амьдралын хэв маягийг дэмжих “Ant Forest” аппликэйшн бүтээжээ. Хэрэглэгчид алхах, олон нийтийн унаагаар зорчих, хэрэглээний зардал, торгууль, эмнэлгийн төлбөрөө онлайнаар төлөх зэрэг нүүрсхүчлийн хий бага ялгаруулах үйлдэл хийх бүрдээ “ногоон эрчим хүч”-ийг дансандаа авах ажээ. Дансаа цэнэглэх бүрд виртуал мод тарихад хандив болж, тус апп-ыг бүтээгчид болон хамтран ажиллагч байгууллагууд нь бодитоор мод тарьдаг байна.
Энэ хүрээнд хагас жилийн хугацаанд БНХАУ-ын 200 сая гаруй иргэн сайн дураар аян нэгдсэнээр 150 мянган тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлэн, сүүлийн хоёр жилийн хугацаанд 130 мянган хөлбөмбөгийн талбайтай тэнцэх талбайд 100 сая мод суулгажээ. Зөв менежментийг цагаа олж хийнэ гэдэг ийм гайхалтай.
Сэтгэгдэл ( 1 )
=)