Уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэн иргэд уушгины өвчлөлд өртөх нь нэмэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 53.1 хувь нь тоосонцороос хамааралтай уушигны өвчлөлд өртсөн хүмүүс багтдаг байна. Энэ нь манай улсад уул уурхайн салбар түлхүү хөгжиж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн 2020 оны байдлаар мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 2961 хүн мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад байна.

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадамжаа алдсан иргэдийн 79,6 хувь нь эрчүүд эзэлдэг. Нийт өвчлөлийн дийлэнх хувийг мэдрэлийн өвчлөл болон тоосны шалтгаант амьсгалын эрхтэний тогтолцооны өвчлөл байна. Уул уурхайн салбар мөн хүнд машин механизтай харьцдаг хүмүүс уг өвчлөлд төлхүү өртдөг аж.

Манай улс 1967 оноос хойш мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг оншилж, тогтоож эхэлсэн. Тэр цагаас хойш нийтдээ 10,000 гаруй хүн мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр оншлогдсон талаар Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Л.Гангаамаа ярьж байна.

Хэдийгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сайжирч байгаа хэдий ч хүний буруутай үйлдэл, ажил амьдрадлын горим алдагдах, хэт их ядрах, стрессдэх, ачаалалтай ажиллах зэргээс үүдэх эмгэг ихэсч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top