Сүүлийн хэд хоног Сэлэнгэ мөрөн, Үд голын усны хэмжээ нэмэгдэж, аюулын хэмжээнд хүрсэн тул Буриадад үер усны аюул тохиолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Нийслэл Улаан-Үд хотод одоогийн байдлаар 29 түр хоргодох байр бэлтгээд байна. Үер буувал энд 9.5 мянган хүн түр хугацаагаар хоргодож чадах юм. Мөн хотын захиргаанаас байгалийн гамшигт өртөх эрсдэлтэй дүүргийн иргэдийг эд хөрөнгөө даатгуулахыг уриалжээ.
Улаан-Үд хотын Онцгой байдлын газрын дарга Валерий Вильдавский “Усны түвшин гэнэт огцом нэмэгдэх эрсдэл байдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага харуулсан. Энэ жил цаг агаарын байдал урьдчилсан таамаглахын аргагүй байсан. Хавар цас хайлж байснаа гэнэт хүйтэрсэн. Дөрөвдүгээр сард анхны бороо орсон нь Буриадад 10 жил тохиолдоогүй явдал байлаа. 4-6 сард хур тунадасны хэмжээ маш нэмэгдсэн. Иргэдэд бичиг баримт, чухал зүйлээ найдвартай газар хадгалахыг уриалж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene ih usiig mongoliin govidoo abah yum san daa..