АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээний хугацааг сунгалаа гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Жо Байдены конгрессменүүдэд хандаж, илгээсэн захидалд Солонгосын хойгт цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай материал дэлгэрэх аюул байгаа нь АНУ-ын хувьд ноцтой заналхийлэл болсон хэвээр байна гээд БНАСАУ-ын бодлого тус бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж онцолжээ.
Энэ шалтгааны улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээний дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэж Байден онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )