Хойд Солонгос, АНУ-ын ажлын түвшний яриа хэлэлцээ болно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

БНАСАУ, АНУ ажлын хэсгийн түвшний яриа хэлэлцээг энэ сарын 5-нд хийхээр тохиролцлоо гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлэв.

Талууд энэ сарын 4-нд урьдчилсан уулзалт хийхээр тохирчээ. БНАСАУ-ын гадаад хэргийн дэд сайд Чой Сон Ху БНАСАУ-ын төлөөлөгчид БНАСАУ, АНУ-ын ажлын хэсгийн түвшний яриа хэлэлцээнд ороход бэлэн байна гэж мэдэгдсэн байна. Энэхүү ажлын хэсгийн түвшний яриа хэлэлцээ хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш Доналд Трамп, Ким Жон Ун нар гурван удаа уулзаж, Хойд Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөртэй холбоотой үүсээд буй хямралыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцсэн хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Хамгийн сүүлд тус хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны зургаадугаар сард хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд уулзалт хийсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард Вьетнамд болсон дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш зогсоод буй ажлын хэсэг хоорондын яриа хэлэлцээг дахин сэргээх тохиролцоонд хүрсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOPkpo(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Top