АНУ-ын “SpaceX” намар гэхэд дэлхийг утасгүй интернетээр хангана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Илон Маскийн “SpaceX (Space Exploration Technologies)” компани ирэх есдүгээр сар гэхэд “Starlink” хиймэл дагуулын системийн тусламжтай дэлхийг утасгүй интернетээр хангахаар төлөвлөж байна.

Тус компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвеллийн мэдээлснээр, одоогийн байдлаар “SpaceX” 1800 орчим хиймэл дагуул гаргаад байгаа бөгөөд эдгээр нь ажлын тойрог замд хүрэхэд дэлхийг интернетээр хангах боломж бүрдэх гэнэ. Гэхдээ үүний тулд холбогдох байгууллагуудын зөвшөөрөл хэрэгтэй. Тус компани нийт 10 тэрбум ам.долларын өртөг бүхи 12 мянган хиймэл дагуулыг ажиллуулахаар төлөвлөж байна. Тавдугаар сард Илон Маскийн мэдэгдсэнээр, тус компани интернет сүлжээнд холбох 500 гаруй захиалга аваад байгаа аж.

АНУ-ын Харилцаа холбооны комисс Дэлхий орчмын илүү нам тойрог замд тодорхой тооны “Starlink” хиймэл дагуул ажиллуулах зөвшөөрөл олгожээ.

“Starlink” сүлжээ нь Дэлхий орчмын тойрог замд бага оврын, 500 кг жинтэй олон тооны хиймэл дагуулыг ажиллуулах замаар дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернетэд холбогдох боломж бүрдүүлэх зорилготой. 2019 оны тавдугаар сард анхны 60 хиймэл дагуулыг хөөргөж байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.160.13) 2021 оны 06 сарын 24

юнител мобиком хэцүүдхэндээ

0  |  0
Зочин(202.9.46.239) 2021 оны 06 сарын 23

Аштай юу

1  |  0
Top