Хятадад газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

БНХАУ-ын баруун өмнөд бүсийн Сычуань мужид газар хөдөлсний улмаас дор хаяж хоёр хүн амиа алдаж, гурван хүн бэртэл авчээ.

Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээлснээр, 6 магнитудын газар хөдлөлт лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө 04.33 цагт Хятадын өмнө зүгт бүртгэгдсэн байна. Голомт нь Нэйжян хотын тойргоос зүүн хойд зүгт 40 км гүнд бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top