Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарын албаныхан өнөөдөр /2021.09.21/ шатахуун импортлогчидтой уулзахаар болжээ. Уулзалтыг 11:00 цагаас Төрийн ордонд товлосон бөгөөд хэвлэлийнхэнд хаалттай аж.
Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогчидтой үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна.
Учир нь, шатахуун түгээх газруудад шатахуун, түлшний хомсдол үүсэж, зарим газарт АИ92, АИ95 шатахууныг олгохгүй байгаа юм. Харин шатахуун олгож байгаа хэсэг газарт бөөгнөрөл үүсэж, хэдэн цагаар дараалалд зогсож байж шатахуун авч байна.
Уулзалтын талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )