Б.Пүрэвдорж: Эрх баригчид ард түмний хөрөнгийг хулгайлах нь хэтэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 26

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” жагсаал хийх асуудлаар пүрэв гаригт мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.


-Аравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийх гэж байгаа юм байна. Ямар шалтгааны улмаас жагсаал хийх болов?

-КОВИД-той тэмцэх хуулиар далимдуулж Засгийн газар маш том эрх мэдэлтэй болсон. Цар тахалтай тэмцэхэд эрх баригчид 20 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ний 60 хувийг зарцуулсан. Гэвч өвчний тархалтаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. Дэлхийн бусад орнууд ДНБ-нийхээ дээд тал нь 17 хувийг л зарцуулж байгаа. Зарим орон гурав, дөрөвхөн хувийг зарцуулаад амжилтад хүрсэн байна лээ. Гэтэл бид ДНБ-ийхээ 60 хувийг зарцуулчихаад дэлхийд тархалтаараа нэгдүгээрт орж болохгүй. Маш их хөрөнгө, хүч зарсан ажлаас үр дүн гарахгүй байгаа нь Засгийн газар тэр мөнгөнөөс хулгайлж байгааг илтгэж байна. Тийм болохоор үүний эсрэг эрх баригчдын ард түмнийг ядууруулж байгаатай тэмцэх цаг болсон. Энэ нь гурван шалтгаантай.

-Тодруулбал?

-Нэгдүгээрт, цар тахлаар далимдуулсан хулгай гаарсан боловч яг жинхэнэ тэмцэж байгаа эмч, ажилтнуудын цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Яаж хулгайлж байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Анх найман сая төгрөгөөр эмчлээд байна гэсэн. Сүүлдээ 160 мянган төгрөг болсон. Өнөөдөр КОВИД-19 туссан хүний эмчилгээний зардал 85 мянган төгрөг болчихсон явж байх жишээтэй. Ингэж ард түмний хөрөнгийг хулгайлж байна. Гэтэл банкуудын хадгаламж өсөөд байдаг. Хулгайлж авсан мөнгөө дарга нар банканд хийсэн гэсэн үг. Хоёрдугаарт шатахуунгүй боллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд ОХУ-аас “Энэ найм, есдүгээр сарын үед нийлүүлэлт багасна шүү” гэж удаа дараа анхааруулж байсан. Харамсалтай нь, Засгийн газар түүнийг тоолгүй, ажлаа хийлгүй байсаар хомсдол бодит байдал боллоо. Улаанбаатар хотын түгжрэлийг шатахууны хомсдолоор шийдэх бол үнэхээр увайгүй зүйл гэж хэлэх байна.  Энэ шатахууны хомсдолын нөлөөгөөр тээвэр, бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бага орлоготой иргэд хамгийн их өртөнө гэсэн үг.

-Гурав дахь нь?

-Хүүхдүүд хоёр жил онлайнаар хичээллэсэн. Танхимгүй хичээллэнэ гэдэг бол тодорхой хэмжээгээр монголын иргэдийг харанхуй боловсролгүй үе рүү аваачиж байгаа хэрэг. Теле хичээл нэртэй хичээл зурагтаар гарч байгаа боловч энэ тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Ийм учраас энэ танхимын хичээлийг яаралтай оруулах талаар манай эрх баригч нар анхаарах ёстой. Ээж, аавууд талбай дээр ирж хүүхдүүдийнхээ боловсролын төлөө цуглаарай гэж хүсэх байна. Авлига гаарсан. Би авлигын ганцхан жишээ хэлье. Өнөөдөр Улаанбаатар хотын төвөөс Найрамдал ороход 25 км байдаг. Гэтэл нэг машин тээврийг энэ хооронд л 60 сая төгрөгөөр тээвэрлэж байгаа жишээ байна. Өөрөөр хэлбэл, Цагаан хаднаас Ганц мод хүртэл 25 км-т нэг машин нүүрсийг 60 сая төгрөгөөр тээвэрлэж байна. Өнөөдөр эрх баригч нар хамгийн их мөнгөтэй газар очиж ялаа шиг шавж, хулгай хийж идэж байна. Ингэж 60 сая төгрөг болсноос болж өдөрт 1200 машин гардаг байснаа багасаад 40-хөн машин гардаг болсон. Тэгэхээр ард иргэдийг ядууруулсан, эдийн засгийг доройтуулсан ийм эрх баригчидтай хариуцлага тооцох цаг болсон. Одоо боллоо. Ард түмний хөрөнгө мөнгөнөөс иддэг, хулгай хийдэг ийм зүйл хэрээс хэтэрлээ. Ийм учраас манай ард иргэд аравдугаар сарын 1-ний өдөр “Одоо боллоо” уриатай жагсаал, цуглаанд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг уриалж байна.

-Мэргэжлийн бай­гууллагууд цар тахалтай үед олон нийтийг цуглуулахыг тодорхой хэмжээнд хориглож байгаа шүү дээ. Халдвар нэмэгдэх эрсдлийг тооцож үзсэн үү?

-Бид нийслэлийн Онцгой комиссын даргад хүсэлтээ тавьсан. Халдвар хамгааллын дэглэмээ бариад жагсаал цуглаанаа зохион байгуулна. Тэгээд ч Ерөнхий сайд гадаа арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэж мэдэгдсэн байгаа шүү дээ.

-Жагсаал хэдэн өдөр үргэлжлэх вэ?

-Үр дүнд хүрэх хүртлээ үргэлжилнэ. Мөн манай АН-ын удирдлагуудын зүгээс жагсаал цуглаанаас үр дүн гарахгүй бол тэмцлийн илүү хурц хэлбэрийг сонгох асуудлыг ч ярилцаж байгаа. Эрх баригчид Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна, амьдрал сайхан байна гэдэг пиарыг сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байна. Гэтэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдрал үнэхээр хэцүү нөхцөл байдалд орчихсон байж байгаа. Үүнийг газар дээр нь очоод үзчих хүсэлтэй нэг ч эрх баригч Төрийн ордон дотор байхгүй байна.

-УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн тавдугаар сард өлсгөлөн зарласан. Улмаар эрх баригчидтай зөвшилцөөд дундаасаа Ажлын хэсэг гаргаж өлсгөлөнгөө зогсоож байлаа. Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Тэр ажлын хэсэг байгуулна гэдэг бол өлсгөлөнг зогсоох гэсэн арга байсан. Түүнээс хойш ажлын хэсэг нэг удаа хуралдсан гэсэн. Ямар ч үр дүн гараагүй.  Өөрөөр хэлбэл, МАН аргалахдаа хамгийн сайн нам. Эрх баригчид хуурдаг гэдгийг мэдсээр байж талбай дээр тэмцсэн манай хүмүүс суултаа зогсоосныг би буруу гэж үзэж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(172.70.188.96) 2025 оны 03 сарын 13

согтуу толгой

1  |  0
зочин(172.68.254.40) 2025 оны 03 сарын 13

25 км газар нүүрс тээврийн хөлс 60 сая юмуу? энэ дэлхийд байхгүй үнэ вэ? Үнэн болуу? тэгээд дарга нар бүгд оролцдог болохоор энийг хэн ч зарладаггүй байсиймуу? пээ эээээ ёстой аймаар юм бн.

1  |  0
зочин (202.9.46.57) 2025 оны 03 сарын 13

ПҮРЭВДОРЖ ОО !!!! ЭХЛЭЭД САЙХАНБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ АН-Н ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСАА ТЭР ЧИГТ НЬ ХУЛГАЙЛЖ РИО ТИНТОД ХУДАЛДСАН ТАЛААР ДУУГАРАХГҮЙ ЮМУУ???

2  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Та нарт хүмүүс итгэхээ болижээ

1  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Та нарт хүмүүс итгэхээ болижээ

1  |  0
mnbvcб(88.116.92.142) 2025 оны 03 сарын 13

Та нарт хүмүүс итгэхээ болижээ

1  |  0
УБ иргэд (172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

Битгий хуц малаа. АНУУСЫН хулгайчууд 30 жил хулгайлсан. Зарим нь зугатаад явсан. Цааш нь ярих уу яахуу

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

arxichin cazinochin Elbegiig bogs doloogch amaa tat

1  |  0
Amar(124.158.68.199) 2025 оны 03 сарын 13

АН гэх Авилгачдын нам одоо болио.

1  |  0
Бат(202.9.47.36) 2025 оны 03 сарын 13

АН-ын хэрүүлч банхар одоо юу гээд байна аа багад нь эх эцэг багш нар хүнтэй зөв яриулаж сургаагүй юм байхдаа энэ тэнэгийг

2  |  0
Зочин(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

Улсаас хулгай хийх бол монголын ирээдүйгээс хулгайлж байна гэж бод.Үр хүүхэд чинь өр үлдэж байна гэж бод.Харин Пүрэвдорж архи уух машин барих бол хувь хүний хэрэг.Тэгээд ч Монголчуудаасаа уучлал гуйчихсан шүү дээ.Юмыг наанатай цаанатай бодож чадахгүй өчүүхэн тархитай хүмүүс байх юм.

1  |  0
Зочин(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

Улсаас хулгай хийх бол монголын ирээдүйгээс хулгайлж байна гэж бод.Үр хүүхэд чинь өр үлдэж байна гэж бод.Харин Пүрэвдорж архи уух машин барих бол хувь хүний хэрэг.Тэгээд ч Монголчуудаасаа уучлал гуйчихсан шүү дээ.Юмыг наанатай цаанатай бодож чадахгүй өчүүхэн тархитай хүмүүс байх юм.

1  |  0
.(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

Одоо боллоо АН-аа, оюу толгойг суваг солиулдаггүй нөхрөөр могой бариулаад өгчихсөн, цагаан эбэ нар эрдэнэтийг авчихсан

3  |  0
ЗОЧИН (172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдоржоо жагсаал ЧИНЬ амжилтгүй болвол АГСАМ ТАВЬ БОЛОХГҮЙ БОЛ МАШИНАА БАРИАД ДЭВХЦҮҮЛ АЙГААД ЗУГТАНА ДАА

2  |  0
ЗОЧИН (172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдоржоо жагсаал ЧИНЬ амжилтгүй болвол АГСАМ ТАВЬ БОЛОХГҮЙ БОЛ МАШИНАА БАРИАД ДЭВХЦҮҮЛ АЙГААД ЗУГТАНА ДАА

1  |  0
ЗОЧИН (172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдоржоо жагсаал ЧИНЬ амжилтгүй болвол АГСАМ ТАВЬ БОЛОХГҮЙ БОЛ МАШИНАА БАРИАД ДЭВХЦҮҮЛ АЙГААД ЗУГТАНА ДАА

1  |  0
ЗОЧИН (172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдоржоо жагсаал ЧИНЬ амжилтгүй болвол АГСАМ ТАВЬ БОЛОХГҮЙ БОЛ МАШИНАА БАРИАД ДЭВХЦҮҮЛ АЙГААД ЗУГТАНА ДАА

1  |  0
ЗОЧИН (172.69.252.138) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдоржоо жагсаал ЧИНЬ амжилтгүй болвол АГСАМ ТАВЬ БОЛОХГҮЙ БОЛ МАШИНАА БАРИАД ДЭВХЦҮҮЛ АЙГААД ЗУГТАНА ДАА

1  |  1
Хаха(172.69.252.136) 2025 оны 03 сарын 13

Эргүү сда шт энэ

4  |  0
антиархи(172.69.252.142) 2025 оны 03 сарын 13

чи ингэхэд энэ улсад яг юу хийж ямар нэмэр тус хийж явсан хүн бэ? миний бодоход чи жорлон баасаар дүүргэж явсанаас өөрөөр юуч хийж явсангүй

4  |  0
Иргэн(172.69.252.140) 2025 оны 03 сарын 13

Миний дүү хийрхэхээ боль.

3  |  0
Close menu