ТЭРБУМ МОД I Говь-Алтай аймаг 108 САЯ мод тарих аяныг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Нэг тэрбум мод тарих" санаачилгыг эхлүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн санаачилгыг говь-алтайчууд дэмжиж, тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 108 сая мод тарьж, ургуулах аяныг эхлүүлж буйгаа мэдэгджээ. 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан.

Энэ үеэр тэрбээр "Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон" гэдгийг онцолсон юм. 

"Тэрбум мод" санаачилгад мөн "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top