ДАРХАН-УУЛ: “Ногоон Дархан-2032” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2022.02.27/ Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байгаа юм. 

Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд нөхөн сэргээлт, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, газрын доройтлыг бууруулах замаар иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Ногоон Дархан” төсөл боловсруулж, "Ногоон Дархан-2032” хөтөлбөр хэрэгжүүлэх болсон талаар дуулгалаа. 

"Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд гурван зорилт, 14 үйл ажиллагаа төлөвлөсөн аж. 

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийн, хамгаалалтын зурвас байгуулж, 20 сая мод тарьж ургуулах гэнэ. Ингэхдээ, аймгийн ойн сан болсон "Зулзагын гол"-д 10 сая нарс мод тарих бол үлдсэн 10 сая модыг жилд нэг иргэн 10 мод гэх шатлалтайгаар 2032 оныг дуустал хэрэгжүүлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top