Улаанбадрах сумын ИТХ: “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт уран олборлож буй  “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль экологи, хүн, малын эрүүл мэндэд ноцтой хор хохирол учирсан байж болзошгүй байгаа талаар “Өглөөний сонин” “ТВ-8 телевиз”, “Зариг.мн” сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд цувралаар сурвалжилж, мэдээлж байгаа билээ.

 

Тухайлбал,  “Өглөөний сонин”-ы сурвалжлах баг  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд болоод бусад эх сурвалжуудын мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж сурвалжилсан цуврал сурвалжилгаа олон нийтэд хүргэж байсан.  

Гэтэл  тус суманд хэрэгжиж буй ураны төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах үүрэгтэй төрийн өмчит  “Мон-Атом” ХХК  “Өглөөний сонин”-д 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийтлэгдсэн “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэлийг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан юм.

Нэхэмжлэлийн хүрээнд 100 сая төгрөгийг  “Өглөөний сонин”-оос гаргуулахаар шаардаад буй.

Тэгвэл  “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор орон нутагт үүссэн асуудлыг сурвалжилсан “Өглөөний сонин”-ы сурвалжилга төрийн өмчит компанийн нэр хүндэд халдаагүй, Монгол Улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн сэтгүүлзүйн үйл ажиллагаа байсныг илтгэсэн шийдвэрийг  Улаанбадрах сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаад байна.

Энэ талаар ТВ-8 телевизийн сурвалжлах баг мэдээлэл бэлтгэсэн байна.

Тодотгоход, ТВ-8 телевизийн сурвалжлах баг өмнө нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажиллаж,”Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байсан юм.

Түүнчлэн “Өглөөний Сонин”, ТВ-8 телевиз, Зариг.мн сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийн үр дүнд Улаанбадрах сумын ИТХ нутаг орондоо үүссэн асуудалд нухацтай хандаж,  “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоож,  хохирлыг тогтоох, Экологийн цагдаагийн албанд шалгуулах талаар тогтоол гаргажээ.

Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ТВ-8 телевизийн сэтгүүлч Э.Энэрэлийн бэлтгэснээр хүргэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongolchuud(103.26.194.126) 2021 оны 10 сарын 08

Gadnii baiguullaguudaas mungu avaad mongol ulsiin hugjil devshild sadaa bolood baigaa zarim hevlel mmedeelliin baiguullaguud setguulchdiig murdun shalgaj hariutslaga tootsoochee er ni mongold tur zasG HUULI HYANALT GEJ BN UU,mergejliin yamarch medleggui setguulch uhaantai teneguud ner hund mungunii tuluu uls ornoo hohiroogood bh uu erih barogchid aa,bid ene teneg erguulees hezee garch uls ornoo hugjuuleh ve,mongold uildver hugjihgui amia argatsaasan aj ahuigaar udur honogoo unguruuguud baigaa chini ene teneglel shuu

0  |  0
Top