БНХАУ-ын Эрээн хот өчигдрөөс /2021.10.14/ эхлэн "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон. Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаад байгаа юм.
“БНХАУ-ын хилийн Эрээн боомтод COVID-19 халдварын шинэ тохиолдол илэрснээр тус хотын бүх иргэдээс шинжилгээ авч байна. Шинжилгээний эхний үе дууслаа” гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Халдварын шинэ тохиолдол энэ сарын 12-нд гарсан бөгөөд төлөвлөгөөт шинжилгээний үеэр ложистик төвийн нэгэн ажилтны хариу эераг гарсан юм байна. Тус төвийн 31 ажилтныг тусгаарлан, нарийвчилсан шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.
Орон нутгийн захиргаанаас халдвар авсан иргэнийг дотоодын халдвар гэж үзэн, хавьтагч, маршрутыг тодорхойлж байна.
БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, энэ талаар тодруулсан мэдээллийг ЭНД дарж, унших боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )