Шивээхүрэн боомтоор НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ нэмэгдүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Хилийн 0166 дугаар ангийн Шивээхүрэн боомтын зөвлөл, БНХАУ-ын Сэхэ боомтын захиргаатай харилцан ажилласны үр дүнд улсын хилээр нэвтрэх нүүрс тээврийн экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, импортын ачааг татан авах талаар харилцан тохиролцлоо.

Ийнхүү Шивээхүрэн боомтоор өдөр бүр нүүрс тээврийн 160-190 машин гарч байсныг энэ оны аравдугаар сарын 16-ны өдрөөс 40 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх шийдвэр гараад байна.

Цаашид хэвийн ажиллагааг хангах, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өсгөх замаар нүүрсний экспортыг дэс дараатай нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top