0.5 кг, 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг эмийн бүртгэлээс хасуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн алслагдсан 92 эмийн санд хийсэн хяналт, шалгалтын үр дүнг танилцууллаа. Энэ үеэр хяналт шалгалтын явцад “Ариун монгол” компанийн 0.5 кг болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эм бүртгэлээс хасуулах саналыг эм, эмнэлгийн хэрэгслийг зохицуулах газарт хүргүүлсэн талаар мэдээллээ. 

Учир нь, зарим аж ахуй нэгжүүд “Ариун монгол” компанийн 0.5 кг болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад жижиглэнгээр зарахдаа хаяг, шошгын зөрчилтэйгөөр борлуулж буй аж. Улмаар гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалагдаад байгаа тул  эдгээр их хэмжээгээр савласан бүтээгдэхүүнийг эмийн жагсаалтаас хасах санал хүргүүлсэн байна. 

Дээрх “Ариун монгол” компанийн тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top