Нүүрсхүчлийн хийг агаар мандлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

АНУ-ын “SpaceX” компани нүүрстөрөгчийн давхар ислийг Дэлхийн агаар мандлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна гэж тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдээлжээ.

Ойрын үед тус компани нүүрсхүчлийн хийгээс пуужингийн түлш гаргаж авахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү хөтөлбөр нь Ангараг гараг руу хийх нислэгт чухал ач холбогдолтой байх болно гэж Маск онцлоод “Ангараг гарагт ч хэрэгтэй” гэж жиргэсэн байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээллээр, коронавирусний цар тахлын улмаас эдийн засгийн идэвхжил саарсан ч 2020 онд Дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж дээд хэмжээнд хүрчээ. Энэ онд мөн энэ төлөв ажиглагдана гэж үзэж байна. Тус байгууллагын тэргүүн Петтери Тааласын онцолсноор, нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд хэдэн зуун жил хадгалагддаг бол далайд түүнээс ч удаан хадгалагддаг байна.

2017 оны есдүгээр сард Австралид болсон Олон улсын сансар судлалын их хурал дээр “SpaceX” компани “Big Falcon Rocket /BFR/” төслөө танилцуулсан билээ. Төслийн хүрээнд хэт хүнд жингийн пуужин тээвэрлэгч, сансрыг хөлгийг нэгэн зэрэг багтаасан олон удаагийн пуужин сансрын системийг бүтээхээр төлөвлөжээ. 2018 оны арваннэгдүгээр сард Илон Маск “Starship” гэж нэрлэгдсэн системийг гараг хоорондын нислэгт ашиглахаар төлөвлөж буй тухай мэдэгджээ. Олон удаа ашиглах боломжтой энэхүү сансрын хөлөг 100 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Илон Маскийн мэдээлснээр, тус хөлгийн туршилтын нислэгийг 2022 оны нэгдүгээр сард хийхээр товлосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.166.134) 2021 оны 12 сарын 15

АГААР МАНДЛААС НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙГ ГАРГАДАГ ГЭНЭЭ КККК

0  |  1
Top