Нарны ойр орчим 70 гаруй хаягдсан гараг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Эрдэмтэд нарны ойр орчим хэмжээ, жингээрээ Бархасбадь гарагтай харьцуулагдахуйц 70-170 орчим хаягдсан гараг илрүүлжээ.

Европын Өмнөд обсерваторийн мэдээлснээр, жингийн хувьд гарагтай төстэй ч аль нэгэн оддын аймгаас алс оршдог сансрын биетүүдийг “хаягдсан гараг” гэж нэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд одон орон судлаачид Дэлхийд ойр од хоорондын орчинд хэд хэдэн маш бүдэг, хүйтэн сансрын хаягдсан биет илрүүлсэн байна. Эдгээрийн гарал үүсэл, шинж чанар одоогоор нууц хэвээр байна.

Зарим одон орон судлаачид хаягдсан гарагуудыг таталцах хүчнүүдийн нарийн харилцан үйлчлэлийн дүнд оддын аймгуудаас хаягдсан томоохон гарагс гэж үзэж байгаа бол зарим нь эдгээрийг бага жинтэй бичил од хэмээн таамаглаж байгаа юм.

Бордогийн их сургуулийн судлаач Эрве Буи тэргүүтэй эрдэмтэд нарны аймагт харьцангуй ойр зайд 70-аас 170 орчим хаягдсан гарагийг санамсаргүй илрүүлжээ. Тухайлбал, Дэлхийгээс 390 гэрлийн жилийн зайд Хилэнц, Офиукус буюу Тэнгэрийн мөр одны ордын зааг дээр орших асар том хий тоосон мананцрыг ажиглажээ. “Оддын цэцэрлэг” гэгддэг энэ бүсийн олон арван мянган гэрэл зургийг харьцуулж, өнгөрсөн хугацаанд сансрын биетүүдийн байрлал хэрхэн өөрчилснийг судалсан байна. Эрдэмтэд “Оддын цэцэрлэг”-т хэт улаан туяанд тод харагдах 70 орчим биетийн байрлал өөрчлөгдсөн болохыг тогтоожээ. Ингэхдээ эдгээр нь бүгд од биш байсан ба хэмжээ болон жингээрээ Бархасбадь гарагтай харьцуулахуйц байжээ. Хаягдсан гарагс хий тоосон мананцар доторх нийт сансрын биетийн 4.5 хувийг эзэлж байна.

Эрдэмтэд цааш цаашдын ажиглалтын дүнд од хоорондын орчинд ийм олон тооны гараг хэрхэн бий болсон шалтгааныг тогтоох боломжтой болно гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zow bicheee sugaa (66.181.161.59) 2021 оны 12 сарын 27

manai narni aimagt oirhon gewel zohin sugni vs bas setgvvl edr bicheh gj aljina nad shug shaah ymaa

0  |  0
СУГА(66.181.161.125) 2021 оны 12 сарын 27

Шаал худлаа орчуулсан байна

0  |  0
И(202.126.89.37) 2021 оны 12 сарын 27

Хуучнаараа Гариг гэж бичих болсон шүү. Гараг гэж үг бхгүй. Увсын Гантөмөр боловсролын сайд бхдаа өөрийн нутгийн аялгыг оруулах гэж ингэж олон үг өөрчилөөд одоо хүчингүй болсон.

1  |  0
Сод(59.153.86.102) 2021 оны 12 сарын 26

Нарны ойр орчим байхдаа яахавдээ нарны аймгийн гээч

3  |  0
Top