Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, шинээр томилсон байна. Тухайлбал Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг, ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулга нарыг томиллоо.
Сануулахад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилогдсон тул түүний оронд Т.Гантулгыг томилсон байна.
Сэтгэгдэл ( 0 )