С.Амарсайхан: Ажлаа хангалтгүй хийсэн хоёр газрын даргыг чөлөөлсөн

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайдын хувьд Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга нарт хариуцлага тооцох талаар засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх үүргийг салбарын сайдуудад өгсөн. Үүний дагуу хоёр салбарын сайд засгийн газрын хурлаар оруулж шийдвэрлүүлсэн юм.

Энэ хоёр газрын дарга нар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, гурван ч удаагийн сануулга авч, ажлын хариуцлага алдсан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм" хэмээх тайлбарыг хэллээ.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top