Төрийн албаны тухай хyульд заасны даryу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, биелэлтийг ханryулах чиг үүргийн хурээнд Төрийн албаны зөвлөлийн xyралдаанаар 2019 онд хяналт шалгалтын 4 ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, 42 албан хаагч, 2020 онд 4 ажлын хэсгийн тайланг хэлэлцжээ.
Ингэхдээ 32 албан хаагчийг xyyль тогтоомж зөрчиж, төрийн жинхэнэ албан тyшаалд томилсныг тогтоон, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулсан байна.
Харин 2021 оны тухайд иргэн, байryуллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн даryу болон Зөвлөл өөрийн санаачилгаар хяналт шалгалтын 32 ажлын хэсэг байryулж, 375 төрийн байryуллагын 5277 төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, дүнг Терийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, 284 байгууллагын 1112 албан хаагчийг сонгон шалгаруулж, томилсон нь хууль бус болохыг тогтоож зөрчил арилryулах хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтэд хяналт тавьж байна.
Сэтгэгдэл ( 0 )