Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхөөр болсон юм.
Тэгвэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Батцэнгэлийн Болор-Эрдэнэ 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр ямар нэгэн сонгон шалгаруулалтад оролцолгүй, томилогдсон байна. Гэвч Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 6-нд хуралдаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаад, Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан билээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс Б.Болор-Эрдэнийн жишгээр томилогдсон албан хаагчийг 2022 оны эхнээс чөлөөлөх шийдвэр гаргасан ч Б.Болор-Эрдэнэ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Сануулахад, Хөдөлмөрийн тухай (шинэчилсэн найруулга) хууль 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх болсон, төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгосон юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр зөвлөмжийн дагуу иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын гэрээг дуусгавар болгох, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулахгүй, сунгахгүй байхыг даалгав.
Улмаар дээрх үүргийн дагуу албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм.
Сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Өмөөрөөд байгаа хүмүүст хэлэххэд та нар та нарын хүүхдүүд ах дүү нар энэ хүүхнээс хэд дахин илүү боловсрол эзэмшээд ч иым ажилд томилогдохгүй за. Учир нь та нар краш биш, та нарт кран байхгүй.
Мэргэжил , мэдлэг муутай МАН -ын гишүүд буг болоод олон жил суугаад юу ч бүтээхгүй. Шинэ агаар хэрэгтэй.
Ажил хийж байгаа залуучуудыг дэмжих хэрэгтэй. Зөвхөн атаархагчид л хүний нэрд аль муухайгаар гүтгэн дормжлох нь өөрт ирдэг үйлийн үр байгааг мэдэдэг болоосойдоо.Идүүлсэн дов ургаж идсэн эрүү хувхайрдаг гэдгийг санаж явцаагаарай
CHADAJ BWAL YADAG YUM, \nHARINCH ENE BOGINO HUGATSAAND HIISEN YUM IH BN GEJ HARAAD BGAA.
чадвартай бүсгүй дээ тамын тогооны үлгэр шиг бүү атаарх залуусаа дэмж
жингэр