Оюутолгойн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх батламжид гарын үсэг зурлаа

2022 оны 01 сарын 25

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат,  "Туркойс Хилл Ресурсес" компанийн Санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа. 

Ингэснээр Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.

Оюутолгой төслийн далд уурхайн улаар огтлох малтлагын ажлыг өнөөдөр албан ёсоор нээж байгаа. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАМДИНСҮРЭН(202.21.108.13) 2022 оны 01 сарын 25

цаашдын далд уурхайн бүтээн байгуулалтанд бас өр ярих уу

0  |  0
Иргэн(192.82.87.105) 2022 оны 01 сарын 25

Нэг иргэн бүр 300 000 төгрөг Оюутолгойгоос авч өгсөн Засгийн газарт талархалаа

0  |  2
Top