Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг өнөөдөр /2022.01.25/ хүлээн авч уулзав.
Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэллээ.
Бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.
Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд үндэсний бөхийн асуудалд анхаарал хандуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Үндэсний бөх бол соёл уламжлал, үнэт зүйл бөгөөд төр, ард түмний өгсөн цол, хүндлэлийг даахгүй бол цолыг нь хураадаг болох шаардлагатайг дэмжиж байгаагаа хэлэв.
Мөн холбогдох байгууллагуудтай хамтран ёс зүйн хариуцлага, сэргээш зэрэгтэй холбоотой зохицуулалтыг журамд нарийвчлан тусгаж Засгийн газраар батлуулах, улмаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
5 тэрбум үзэгчтэй Хөл бөмбөгийг хөгжүүлж Дунд сургууль болгонд Биеийн тамирын хичээлээр хөл бөмбөгийн гүнзгийрүүлсэн хичээлийг оруулая. 300 $ млрд-ын спорт хувцасны үйлдвэрлэгч брэндүүдтэй аймаг болгонд үйлдвэрийг нь байгуулж хот руу чиглэсэн төвлөрөлөө сааруулая. Мяндсан утас үйлдвэрлэе Хөвөн тария. 1тн даавуугаар 100 000$ -ын хувцас үйлдвэрлэж байна. 1тн буудайгаар 2000$ -ын хүнс үйлдвэрлэж байна. 1тн нүүрсээр 100$-хоны ашиг гарч байна. Ветьнамчууд бүхэл спорт брэндүүдийг үйлдвэрлэдэг болсон байна. Тэднээс дор байна гэж юу байсан юм бэ. Монголчууд хувцасны зах зээлээс 50$ млрд-ын боломж бна

Төр өгч болсон юм.буцааж авч болно шүү дээ. олон түмнийг илтэд хүндэтгэхгү байгаа нөхдийн цолыг хураах нь зөв.Бөхийн холбоо худлаа тал засаадбайлгүй энэ талаар саналаа ерөнхийлжгчид оруулах хэрэгтэй шүү дээ