Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, таниаланч хамт олныг тодруулжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Энэ жил 100 малчныг Улсын аварга малчин, найман малчныг Улсын хошой аварга малчин, зургаан хүнийг Улсын аварга саальчин, есөн эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермер, 12 шилдэг аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )