С.Амарсайхан: "Байгалийн хийн хоолойн төсөл"-ийн ТЭЗҮ эцэслэгдэж, дараагийн шатны ажил эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ боллоо. 

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол шинжилэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж дууслаа. Албан ёсоор төслийн дараагийн шатны ажил эхэлж байна. Миний бие Монголын талын Ажлын хэсгийн ахлагчийн хувьд цахим уулзалт хийж, гарын үсэг зурлаа. Засгийн газраас ТЭЗҮ-ийг эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, бүх бололцоогоо дайчлан ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Өнгөрсөн хугацаанд хоёр талын Ажлын хэсэг гурван удаа уулзалдсан. Төлөвлөгөөгөө баталсан. Анх 2019 оны арванхоёрдугаар сард У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж, эхлүүлэх бичиг баримт гарын үсэг зурж байсан. Ирэх 2023, 2024 оноос өмнө үндсэн ажлаа улам нарийвчилж, үндсэн ажилдаа орох болно" гэлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top